Туркмен, Казахстан, Узбекистан улс 2009 оноос европын үнээр хий экспортлохоор болсон нь эрчим хүчний эх үүсвэрийн евразийн зах зээлд шударга өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлнэ. Эрчим хүний эх үүсвэрийн зах зээлийг судлах хүрээлэнгийн дэлхийн эрчим хүчний зах зээлийг судлах төвийн удирдагч Татьяна Митрова манай сурвалжлагч Константин Гарибовт жич өгсөн ярилцлагадаа ийнхүү ярьсан юм. Зах зээлийн тоглоомын дүрэмд бүрэн шилжих тухай ярьж байгаа ч, төв азийн тэргүүлэх хий экспортлогчид зөв зүйтэй, зохистой алхам хийлээ хэмээн тэрээр ярилцлагадаа дурдсан юм. «Хуучин зөвлөлтийн бүх орон зайд хийн үнэ тогтоох зарчмыг аажмаар нийцүүлэх үйл явц өрнөж байна. Оросын хийг Балт, ТУХН-ийн улсуудад европын үнээр нийлүүлнэ. Энэ нь оросын дотоодын зах зээлд 2011 оноос үйлчилж эхэлнэ. Төв азийн орнууд үнийн шинэ механизмд шилжиж байгааг бүхэлд нь сайшааж болно. Хийн салбарын ихэнх зөрчил үнэ ил тод бус, урьдаас таах аргагүй байдал, шударга үнийн талаар янз бүрийн төсөөлөл байдаг зэргээс үүдэлтэй. Үнэ тогтоох нэгдсэн томъеолол нь энэ бүх асуудлыг шийднэ» гэж Татьяна Митрова хэллээ. Төв азийн орнууд хийн үнээ европын орнуудын төвшинд хүртэл нэмснээр эдгээр орнууд Оростой хиллэдэг хэсэгт европын зарим худалдан авагчийн санал болгосон үнээр хий борлуулах юм. Төв Азийн орнууд ийм шийдвэр гаргаснаар сүүлийн жил хагасын турш зорьсон зүйлээ баталлаа. «Европын Холбоо, АНУ европын орнуудынх шиг өндөр үнээр авна хэмээн амлаж, Транскаспийн хийн хоолой, “Набукко” хийн хоолойгоор хий дамжуулахыг төв азийн орнуудыг эртнээс шахаж байсан юм. “Газпром” компани ийм үнэ төлөхөөр болсон нь дээрх төсөл ашиггүй болж байгаа юм. Оросыг тойруулан хий экспортлохоос Төв Азиаас Оросын нутгаар дамжуулан Европ хүртэл тавьсан хийн хоолойгоор хий нийлүүлэх нь замын хувьд дөт төдийгүй, ашигтай аж. Төв Азийн үйлдвэрлэгчид асар их цэвэр ашиг олох боломж бүрдэж байна. Төв Азийн орнуудын хийгээ европын үнээр худалдах шийдвэр нь Каспийн орчмын хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх Оросын болон тэдний нэг байр суурийг бэхжүүлж байна» гэж Татьяна Митрова тэмдэглэллээ. Хийн хоолой Туркмен, Казахстан, дараа нь Оросын баруун нутгийн хилд хүрнэ. Энэ хоолойгоор туркмен, казахстанаас нэмж 30 тэрбум хүртэл шоо метр хий тээвэрлэж европын хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөж байна.

Орчуулагч Г.Нарангарав


<сонсох>