Foto www.rulex.ruПетр Козловын экспидиц Говь цөлд элсэнд дарагдсан, эртний Хар Хотыг нээсний 100 жилийн ой 2008 оны 3-р сарын 19-нд болно. Эндээс шинжлэх ухааны үнэлж баршгүй эрдэнэсийг илрүүлсэн юм. Говийн өмнөд хэсгийн элсэн дунд орхигдсон Хар хотын тухай домог оросын аялагчдыг сонирхолыг ямагт татдаг байлаа. Николай Пржевальскийн шавь Петр Козлов үүнийг их сонирхож байсан юм. Тэрээр энэ сөнөсөн хотыг илрүүлж, нууцыг нь тайлахыг мөрөөддөг байжээ. Монгол-Сычуанийн экспидиц 1907 оны 11-р сард Монголыг зорив. Хятад, монголын захиргаа эртний хотын үлдэгдэл байгаа газрыг оросын аялагчдаас чанд нууж байв. Торгуут бэйлийн нутгийн ван, мөн хөтөч Батын дэмжлэгээр Козловын экспидиц Эзэн голын тохойд орших сөнөсөн хотод дөхөж очжээ. Аялагчид дөрвөлжин хэлбэртэй өндөр хэрэм ханатай тулсан байна. Баруун хэсэгт нэг нь бүрэн сүйдсэн 2 суварга байв. Ханын баруун хэсгээс бусад нь орой хүртэлээ элсэнд дарагджээ. Археологичид малталгаа хийж эхлэв. Малтлагын эхний өдөр ном, захидал, металл болон цаасан мөнгө, эмэгтэй хүний гоел чимэглэл, гэр ахуйн хэрэгсэл зэрэг үнэ цэнэтэй эд илрүүлсэн байна.Энэ бүхнийг Петербургийн Газар зүйн нийгэмлэгт илгээжээ. Сөнөсөн хот түүхий ямар үед хамаарах вэ? Ямар хүмүүс оршин суудаг байв. Энэ асуулт экспидицийнхний амраасангүй. Удалгүй Петербургээс хариу иржээ. Хар хот нь эрт дээр үед буддын шашин шүтдэг си-ся ард түмний тангад улсын нийслэл байжээ. Ажил нэгт нөхөд нь Козловт шинжлэх ухааны нээлт хийсэнд баяр хүргэв. Козловт малтлага хийхийг зөвшөөрч, 1909 оны 5-р сард экспидицийнхэн Хар хотод ирж, ажлаа сэргээжээ. Шинэ олдворын дунд “Хуурамчаар үйлдсэн хүнийг цаазаар авна” гэсэн бичигтэй Юань гүрний мөнгө олдсон байна. Цайзаас гадна орших 2 суваргад судлаачид ихээхэн анхаарал хандуулжээ. Энэ суварга цайзын хананаас 4 мод газрын зайд байдаг. Гарцаагүй шашны зүтгэлтэнг суугаа чигээр нь оршуулсан байв. Хожмоо “Алдартан” хэмээн нэр зүүх болсон энэ суваргаас эрдэмтэд 2000 орчим боть ном, олон тооны буддын шашны бурханы зураг, гар бичмэл, металл болон модон дүрс олсон байна. Хуурай, цөлөрхөг уур амьсгалд бүх олдвор сайн хадгалагджээ. “Алдартан” суваргын суурийн төв хэсэгт босоо мод бэхэлж, түүнийг тойруулан өндрөөрөө хүнтэй чацуу 20 орчим барималыг нүүрийг нь төв хэсэг рүү харуулан байрлуулжээ. Тэдний урд хэдэн зуугаар нь давхарласан, си-ся бичээс бүхий асар том гар бичмэл байсан аж. Олон тооны номон дунд си-ся хэлний толь олдох аз тохиогоогүй байсан бол тангад бичгийг тайлж чадахгүй, нууц хэвээр үлдэх байсан биз ээ. Толь бичгийн ачаар эхийг уншжээ. Хар хотын цайзнаас янз бүрийн агуулгатай монгол бичиг баримт олдсон байна. Тухайлбал Хятад загвараар бүтээсэн мэргийн ном юм. Номын төгсгөлд адууны төрөл бүрийн өвчнийг анагаах эм бэлдэх жорын тухай бичжээ. Хятад хэлтэй монгол малчин их сонирхох учраас их элэгдсэнээс нь үзвэл байнга хэрэглэгддэг байсан байж болзошгүй мэргийн номонд энэ жорыг оруулжээ. Нэг хэсэгт нь Чингис хааны сургаалиаас 14 мөр оруулсан байна. Чингис хааны 1226-1227 оны байлдан дагуулалтын үеэр си-ся буюу тангадууд монголын их гүрний бүрэлдэхүүнд орсон гэж академич В.Котлов Хар хотоос олдсон монголын бичгийн дурсгалын тухай ийнхүү бичжээ. Зовж зүдэрч байсан ч, тус улсын үндэсний, соёлын амьдрал унтраагүй болохыг тангадын өргөн хүрээтэй уран зохиол, бичиг соёл баталж байна. Хар хотоос олдсон баримт бичигт тодорхой он цаг заагаагүй байгаа ч, эдгээр баримтыг тухайн үед монголчуудын Хятадад гаргаж байсан цаасан мөнгөтэй хамт олсон учраас энэ түүхэн дурсгалыг монголчуудыг дэлхийг ноёлж байсан үе буюу 1368 онд хамааруулах үндэслэлтэй юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>