ОХУ-ын засгийн газaр энэ оны 5-р сард болох хурлаар Орос улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалыг хэлэлцэнэ. Эдийн засаг хөгжлийн яамны мэргэжилтнүүд улс орны эдийн засгийг хөгжлийн инновацийн загварт шилжүүлэх, хүн амын амжиргааны төвшинг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтийг энэ үзэл баримтлалд оруулж байна. Инновацийн бодлогод тулгуурлан эдийн засгийн хөгжлийн чиглэлийг өөрчлөх, урт хугацаанд улс орноо хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оросын бизнесийн салбарынхан саналаа оруулах боломжтой гэж ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Евгений Примаков хэллээ.Тэр тэмдэглэхдээ: “Зөвхөн төрийн оролцоотойгоор эдийн засгийг түүхий эдийн чиглэлээс хазайлгаж чадлаа. Хэрэв бид бусад орны адилаар төрийн оролцоогүй, зах зээлийн нөхцөлд тулгуурлан эдийн засгаа шилжүүлсэн бол манай эдийн засгийн хөгжил, төрөлжүүлэх явц удаашрах байсан. Сүүлийн жилүүдэд улс орны баримталсан бодлогыг хадгалах шаардлагатай байгаа талаар В.Путин сонгуулийн өмнөхөн хэлж байсан” гэлээ. Орос улсад одоогийн байдлаар инфляцийн дарамтыг багасгаж, жилд 7 орчим хувьтай байгаа эдийн засгийн өсөлтийг хэрхэн хэвээр хадгалах талаар маргаан өрнөж буй талаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Евгений Примаков хэллээ. Оюуны, үйлдвэрлэлийн зэрэг байгаа бүх эх үүсвэрээ хөдөлгөсөн тохиолдолд эдийн засгийн чанартай өсөлт гарна гэж бизнес эрхлэгчид үзэж байна. Тасалдсан хэсэгт корпораци байгуулж, төрөөс анхаарах хэрэгтэй. ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим оросын 40 гаруй мянган байгууллагыг нэгтгэдэг. Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид мэдээлэл солилцож, олон улсын томоохон үзэсгэлэн зохион байгуулахын зэрэгцээ ОХУ-ын Төрийн Думын хууль тогтоох ажилд идэвхтэй оролцдог байна. ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүдийн оролцоотой хэдэн арван хуулийн төсөл боловсруулж, одоо үйлчилж буй хуулинд өөрчлөлт оруулсан байна. 2008 онд улс орныг инновацийн хөгжилд шилжүүлэхэд гол хөдөлгөх хүч болох жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхтэй холбоотой баримт бичигт анхаарал хандуулах шаардлагатай байна гэж Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Евгений Примаков хэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>