Ерөнхийлөгч Владимир Путин оросын парламентын гишүүдэд хандан хаврын чуулганаараа улс орноо 2020 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хуулиудыг боловсруулж бэлтгэхийг уриалав. Владимир Путин болон 3-р сарын 2-нд төрийн тэргүүн сонгогдсон Дмитрий Медведев нар Төрийн Думын удирдагчдыг Кремльд хүлээн авч уулзав. Уулзалтаас улс орныхоо удирдах системийг шинэчлэх, тэтгэврийн системийг боловсронгуй болгох түүнчлэн авилгатай тэмцэх, биотүлш үйлдвэрлэх, жижиг бизнест туслах зэрэг амин чухал асуудлыг хэлэлцэв.

<сонсох>