Foto http://fotki.yandex.ruНАТО-ийн ээлжит дээд хэмжээний уулзалт 4-р сарын 2-4-нд Бухарестад болно. Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудал хурц маргаан дэгдээж магадгүй байна. Тус эвсэлд багтдаг 26 оронд НАТО-г цаашид өргөжүүлэх тухайд нэгдсэн байр суурь алга. Хорват, Албани, Македони, Украин, Гүрж зэрэг улсыг Умард Атлантын эвслийн холбоонд элсэх нэр дэвшигч гэж үзэж байна. Энэ талаар санал нэгдэж чадахгүй болох нь одоо илт байна. Гүрж, Украиныг аваад үзье. Герман, Франц, Испани, Бельги, Голланд, Люксембург зэрэг орон зөөлөн хэлбэл эдгээр орныг НАТО-д элсэн тухайд аядуу байр суурьтай байна. Харин АНУ, Польш, Чехи, Словени, Румын, Канад, Балтын тэнгисийн орнууд эсрэгээр эдгээр орныг цэрэг-улс төрийн эвсэлд оруулахыг эрмэлзэж байна. Украин дотооддоо энэ асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй учраас байдал улам хүнд байна. Тус улсын хүн амын олонх нь НАТО-д элсэхийг эсэргүүцсэн нь социологийн судалгаанаас тодорхой байна. Украины сөрөг хүчний хэлж байгаараар зөвхөн ард нийтийн санал хураалтаар үүнийг шидэх боломжтой аж. Гүржийн тухайд тус улсын эрх баригчид өнгөрсөн оны намар гүржийн сөрөг хүчнийг хүчээр тараасны дараа умард атлантын эвсэлд элсэх магадлал эрс буурсан юм. Бусад нэр дэвшигчийн тухайд. Албани цэрэг, улс төрийн бэлэн байдлыг харгалзавал НАТО-ийн гишүүн болоход хараахан бэлэн биш байна гэж олон шинжээч үзжээ. Македонийн тухайд ч байдал тодорхойгүй. Ялангуяа Грекийн байр суурь ч тодорхойгүй. “Македоны бүгд найрамдах улс” гэсэн нэр нь хэтдээ грекийн ижил нэртэй мужид санаархасан далд оролдлого хэмээн Грекийн Гадаад хэргийн сайд Дора Бакояннис саяхан мэдэгдсэн юм. Тэгэхлээр Хорват Бухарестад болох дээд хэмжээний уулазалтад оролцогчдын хараанаас гадна үлдэх төлөвтэй. Хайхралгүй орхиж үл болох бас нэг нөхцөл байдал үүсээд байгаа. Москва НАТО-г цаашид өргөжүүлэхийн эсрэг байгаа явдал юм. Францын Гадаад хэргийн сайд Бернар Кушнер үүнд анхаарал хандуулж байна. Тэрээр Оросын байр суурьт илүү анхааралтай хандахыг уриалжээ. Орос улсыг их гүрэн хэмээн үзэж харилцаатай байхыг эрмэлзэж байгаа цорын ганц улс бол Франц биш юм. Бухарестад болох хэлэлцүүлгээр Афганистаны байдал нэлээн маргаан дэгдээж магадгүй байна. Тус улсын хэд хэдэн дүүрэгт дайны шинжтэй болж байгаа тухай бундесверийн генерал Дитер Варнеке тэмдэглэв. Тэрээр Афганистаны хойд хэсгийг аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх олон улсын хүчний бүс нутгийг командлалыг хагас жил тэргүүлсэн юм. Лалын тулгүүр үзэлт бүлэглэлүүд нутгийн өмнөд, дорнод хэсгээс идэвхжиж нутгийн хойд, баруун хэсэгт тархаж байна хэмээн генерал үзэж байна. Бусад мэргэжилтнүүд үүнтэй ижил таамаг хийж байгаа энэ тохиолдолд Вашингтон талибуудтай тэмцэхэд дорвитой хувь нэмэр оруулахыг НАТО-ийн холбоотнуудаасаа шаардаж байна. Харин энэ уриалгад эвслийн гишүүдийн олонх нь дорвитой хариу өгөөгүй байгаа юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>