Дэлхийн тэргүүлэх валютын долларын ханш түүхэнд хамгийн доод хэмжээнд хүрч байгаа энэ үед баррель нефтийн үнэ өмнөх дээд амжилтыг эвдэж 108 доллар болов. Долларын ханш унаснаар дэлхийн нефтийн зах зээлийг “халаалаа” гэж манай тоймч Константин Гарибов үзэж байна. Долларын евро, иен, юань эсвэл рублийн харьцах ханш нэмэгдэж байгаа ч, түүхий эдийн зах зээлд энэ байдал нөлөөлөлсөнгүй. Нефтийн үнэ шинэ оргилд хүрсээр байна. Өндөр үнэ түүхийн эдийн худаалдчдыг зогсоосонгүй. Дэлхийн санхүүгийн талбар дахин донсолж магдагүй хэмээн тэд болгоомжилж нефть их хэмжээгээр нөөцөлж байна. Сүүлийн үед хятадын компаниуд яг ийм байдал гаргаж байгаа юм. Дэлхийн зах зээлд нефть хомсдох бодит шалтгаан байхгүй хэмээн оросын “Внешторгбанк”-ны шинжээч Николай Кащеев үзэж байна. «Зах зээлд нефтийн эрэлт нийлүүлэлт тэнцвэртэй хэвийн байгаа. Хятад, Энэтхэг зэрэг эдийн засаг нь хурдтай хөгжиж байгаа хэд хэдэн оронд эрэлт тодорхой хэмжээгээр нэмэгдэх тухайд хэдэн жилээр урьдчилан гаргасан таамаг бий. Эрэлт нэмэгдэх ч, нийлүүлэлт мөн хэмжээгээр нэмэгдэж тэнцвэрийг хадгална. Нефтийн үнэ одоогийнх шиг хурдаар өсөхгүй байхаар нефтийг олборлох хэрэгтэй» гэж Николай Кащеев үзэж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өсч байгаа, доллароор төлбөр тооцоо хийдэг энэ нөхцөлд тогтвортой ханштай байгаа юань, иен эсвэл евро нефтийн үнэ өссөнөөс үүдсэн үр дагаврыг бууруулна. Эдгээр валютын ханш тогтвортой байгаа нь импортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх ч, эдийн засагт нефтийн үнэ өссөнөөс арай бага эрсдэл учруулна.АНУ, Европын Холбооны санхүү, үнэт цаасны зах зээлд хямрал гүнзгийрч байгаа энэ нөхцөлд Ази, баруун Европ, латин америкийн валют, үнэт цаасны зах зээлээс нефть зэрэг барааны биржид капиталын зугтах урсгал бий болж байна. Нефтийн зах зээл гэдэг нь аврах эрэг гэсэг ойлголт давамгайлж байна. Нефтийн гэрээний үнэ цаашид нэмэгдсээр байвал нефтийн зах зээлд үнэ өсөх нь гарцаагүй. Энэ нь санхүүгийн зах зээлээс зугтаж байгаа капиталын хайж буй аюулгүй байдлыг гарцаагүй үгүй хийж байна. Үүний дүнд нүүрс ус төрөгчийн үнэ өссөн ямар ч тохиолдолд эдийн засгийг сулруулж, эцэстээ хэрэглэгчийн эрэлт буурна. Дэлхийн эдийн засаг нефтийн үнийн өсөлтийн хор уршгийг арилгах арга олох хэрэгтэй. Нүүр ус төрөгчийн төлбөр тооцоог хийхэд америк доллароос илүү хатуу авлютыг ашиглах нь нэг арга бий.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>