Foto  http://www.reksoft.ruКомпьютерийн программ бүтээх гадаадын захиалгын хэмжээгээр Орос улс Энэтхэг, Хятадын дараа гуравдугаар байрт орж байна. Компьютерийн программ бүтээдэг 70 орчим компанийг нэгтгэдэг “Руссофт” нийгэмлэгийн мэдээнд дурдсанаар оросын компаниуд 2007 онд программ хангамжийн экспортоос 1,5 тэрбум долларын орлого олжээ. Компьютерийн бэлэн программын орлогоос 1,5 тэрбум долларын орлого олсон байна. Энэ бүтээгдэхүүн асар их эрэлттэй байгаа бөгөөд янз бүрийн орнууд олзуурхан хэрэглэж байгаа тухай “Руссофт” холбооны менежер Филипп Агапов мэдэгдлээ. Тэр хэлэхдээ: «АНУ-аас өгсүүлээд Герман, Их Британи, Япон зэрэг орон юм. “Каспирскийн лаборатори” компанийн бүтээгдэхүүн зүүн европын орнуудын зах зээлд хэдийн танил болжээ. “Спирит” компани энэ салбарт амжилттай ажиллаж байна» гэлээ. Оросын программ бүтээдэг компаниуд дэлхийн мэдээлэл технологийн зах зээлд томоохон компанийн захиалгын ажлыг гүйцэтгэдэг аутсорсингийн байр сууриа бэхжүүлжээ. Зүүн Европт тэргүүлж байгаа 10 компанийн 8 нь оросынх юм. Программ хангамж бүтээдэг компаниудад АНУ, Канад, зэрэг орны зах зээлд хэтийн төлөвтэй боломж гарч байгаа тухай Филип Агапов тэмдэглэв. Сүүлийг жилийн судалгааны дүнгээс үзэхэд германы зах зээл хамгийн сонирхолтой байж магадгүй байна. “Руссофт”-ын бүрэлдэхүүнд багтдаг олон компани Хятад, Япон зэрэг дорнын зэх зээлд онцгой анхаарал хандуулж байна. Өрсөлдөөний тухайд яривал энэтхэгийн программистууд гол өрсөлдөгчид байна. Гэхдээ оросын мэргэжилтнүүдэд энэ нөлөөлөхгүй гэж Филипп Агапов мэдэгдлээ. «Орос улс өнөөгийн байдлаар хэн ч эзлээгүй байгаа сонирхолтой зах зээлийг эзэмшсэн. Эрдэм шинжилгээний программ хангамжийн дээд зэргийн технологийн бүтээлийн зах зээл юм. Зөвлөлт засгийн үед маш хүчирхэг техникийн сургуультай байсан учраас оросын программистууд шинжлэх ухааны гүнзгий хүнд бодлогыг ч бодох хэмжээний боловсролтой. Харин Энэтхэгийн программ хангамжийн компаниуд шинжлэх ухааны хүнд бодлого бус үндсэндээ өдөр тутмын ажил гүйцэтгэдэг байна. Өрсөлдөөн байгаа ч төдийлөн хүчтэй биш юм» гэж Ф.Агапов хэллээ.Оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй бол шууд АНУ-д эрэл хайгуулын ажил хийдэг. Хэрэв хурдан шийдвэр гаргахаар бол Энэтхэгт хийдэг. Яаж, хэрхэн хийхээ мэдэхгүй бол хэрэглэгч Оросод ханддаг гэсэн үг бий.

Орчуулагч  Г.Нарангарав

сонсох