Foto http://www.day.kiev.ua“Оросын соел: 2001-2006 он”. Соелын салбарын тухай статистик бүрэн мэдээлэл бүхий хэвлэлтээс дөнгөж гарсан гарын авлага ийм нэртэй аж. Орос улсад анх удаа ийм ном хэвлэгдлээ. Цаашид соелын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл боловсруулах, дүн шинжилгээ хийхэд бодит мэдээлэл агуулж байгаа болохоор энэ их үнэ цэнэтэй бүтээл юм гэж Улсын соёл, кино урлагийн агентлагийн дарга Михаил Швыдкой үзэж байна. «Түүхэнд оросын соелын салбарт гарсан шилдэг бүхнийг хадгалах чухал шинжийг энэ ном агуулжээ. Тухайлбал сүлжээний мөчийг бэхжүүлж, хадгалах явдал юм. Номын сан, клуб, театр, кино танхим, үзэгчдийн тоо зэрэг соелын сүлжээ байгууллагын тухай өгүүлж буй хэрэг юм. Туршлагын аргаар бус статистик нарийн дүнгээр улс орны соелын салбарын бодит байдлыг харуулсан нь чухал юм. Соелын гэх энэ онцгой салбарт таамаглал дэвшүүлэхэд их баримт нотолгоо шаардлагатай” гэж М.Швыдкой хэллээ. Мэргэжилтнүүдийн нэрлэсэн “иргэд соелын үйлчилгээгээр хангагдсан байдал” гэсэн үзүүлэлт нэлээд өссөн байх жишээтэй. Гайхалтай нь энэ үзүүлэлтээр Москва, Санкт-Петербург тэргүүлээгүй байна. Оросын соелын хоёр том төв энэ үзүүлэлтээр бусад хотуудаас 50 дахь байранд оржээ. Соёлтой харилцах чанар их чухал хэмээн Михаил Швыдкой ярьж байна. Орос улсад дэлхийд ч ялгаагүй зоогийн газар, угаалгын газар, концертын зал, уран зургийн галлерейг багтаасан худалдааны асар том төв барьж байна. Саяхнаас кинотанхим, галарей, худалдааны төв зэргийг багтаасан янз бүрийн чиглэлийн спортын цогцолбор барих болжээ. Оросын хотуудад 2015 онд 4000 гаруй ийм цогцолбор барина. Нэг талаас энэ сайхан хэрэг. Соелыг хүлээж авах ойлголт нь хүн ухамсартайгаар театр, музейд очиж байгаа үед төрөх ойлголтоос өөр юм. Михаил Швыдкой ийм дүгнэлт хийжээ: “Улс орны технологи, эдийн засгийн хөгжил нь хүмүүнлэгийн хөгжлийг гүйцэж түрүүлж байгаа нь илт. Орос улс 2010 онд хэрэглээгээр Европт тэргүүлнэ. Бид ямар маягийн иргэнтэй байхыг хүсч байна вэ? гэсэн асуулт гарна. Хэрэглээнд суурилсан ямар нэг матрицаар оршдог хүмүүс, эсвэл Бүтээлч иргэд хэрэгтэй юү?Энэ асуудлыг зөвхөн Орос оронд төдийгүй дэлхийн хэмжээнд ярьж байгаа гэж Михаил Швыдкой үзэж байна.

Орчулагч Г.Нарангарав

<сонсох>