Сүүлийн жилүүдийн хандлага ийм байна. “Оросын ертөнц” удирдах сангийн гүйцэтгэх захирал Вячеслав Никонов “Орос хэл шинэ тусгаар улсад: бодит байдал, боломж” сэдэвт олон улсын хурлын үеэр мэдэгдэв. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин зарлигаар орос хэл, соёлыг алдаршуулах зорилгоор байгуулсан “Оросын ертөнц” сан Москвад болж буй энэ форумыг зохион байгуулжээ. Форумд гадаадын 28 төлөөлөгч оролцож байна. Орос хэлийг олон улсын харилцааны хэрэгслийн хувиар ашиглах эрэлт нэмэгдсэн нь Орос улс орчин үеийн ертөнцийн улс төр, эдийн засаг, соёлын туйлын нэг болохоо баталсны гэрч юм. «Сүүлийн жилүүдэд орос хэл сурах сонирхол илт нэмэгдсэнийг бид ажиглаж байна. Бидний явуулсан олон судалгаанаас энэ бүхэн тодорхой байна. Зүүн Европт орос хэл сурах сонирхол улам нэмэгджээ. Тухайлбал оро хэлс сурч эхэлсэн эстоничүүдийн тоо нэмэгдсэн. Болгарт л гэхэд орос хэл сургч байгаа хүмүүсийн тоо 1990-ээд онд 14-т орж байсан бол одоо хоёрдугаарт орж байна. Олон улсын гол хүчний хувьд Орос улсыг сонирхох нь улам ихэссэн болохоор өрнөдийн орнуудад орос судлаачид нэмэгдэж байгаа» гэж В.Никонов хэллээ.Орос улстай хөрөнгө оруулалт, худалдаа, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлсний дүнд орчин цагийн харилцааны орон зайд орос хэлний гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн. Орос хэлийг дэмжих нь өөрт төдийгүй хөрш орнуудад тустай гэж Вячеслав Никонов тэмдэглэж байна. Орчин цагт хөрш орнуудтайгаа юуны түрүүнд геополитикийн түншүүдтэй чөлөөтэй харьцдаг байвал тусгаар улс амжилтанд хүрнэ. Үзэл санаа, прагматик талаасаа өнөө үед орос хэлэнд хандах хандлага өөрчлөгдөж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>