Үндэстэн дамнасан “ПрайсУотерхаузКуперс” компани дэлхийн эдийн засагт Орос улсын байр суурь бэхжих тухай таамаглажээ. Тус компанийн “Ертөнц 2050 он” тогтмол хэвлэгддэг нийтлэлд энэ талаар дурджээ.Орос, Хятад, Энэтхэг, Бразил, Мексик, Индонез, Турк зэрэг хурдтай “хөгжиж буй долоогийн” эдийн засаг АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Канад зэрэг “их наймын” эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлж байгаа тухай илтгэлд дурдсан байна. “Хөгжиж буй долоо” 2050 онд хөгжингүй орнуудыг эдийн засгийн өсөлтөөр 1,5 дахин гүйцэж түрүүлнэ. Хятад улс энэ зууны дундуур ДНБ-ний хэмжээгээр АНУ-ын ДНБ-ий хэмжээг дөрөв хуваасны нэгээр давж, дэлхийд тэргүүлнэ хэмээн уг илтгэлд дурдсан байна. Хятад улсын нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээ европын орнуудын одоогийн төвшинд хүрч, 11-р байрт орно. ДНБ-ийн үйлдвэрлэлийн нэг хүнд ноогдох хэмжээгээр АНУ тэргүүлнэ. Харин “хөгжиж буй долоогийн” орнуудаас Орос улс энэ үзүүлэлтээр тэргүүлнэ. “Хөгжиж байгаа орнуудаас” нэг хүнд ноогдох статистик дундаж орлогоор ганцхан Орос улс 50 мянган доллараас давна. Орос, АНУ-ын эдийн засгийн хэмжээний ялгаа энэ зууны дундуур хоёр дахин буурна. Үндэсний стратегийн асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга Иосиф Дискин ярьж байна: «Орос, АНУ-ын эдийн засгийн хэмжээний ялгаа 2 дахин буурна гэдэг маш таатай хандлага. Урт хугацааны хэтийн төлөвийг таамаглах нь эрсдэлтэй. Учир нь энэ хугацаанд холбогдох орнуудын эдийн засгийн бодлого өөрчлөгдөж, засгийн газар хоорондын харилцаа нилээд шинэчлэгддэг. Янз бүрийн уур амьсгалын өөрчлөлт нэлээд нөлөөлдөг. Богино хугацаанд тухайлбал 20 жилд таамаглаж болох бөгөөд Оросын хүн амын амьдралын төвшин европынхтай дүйцэнэ. Орос улс асар их байгалийн нөөц, хангалттай их эрдэмттэй. Эрдэмтдийнхээ энэ их хүчийг инновацийн хөгжлийн тулгуур болгон ашиглавал ийм эдийн засаг хэтийн төлөвтэй байна». Орос улсын ойрын 10 жилийн тэргүүн зорлтын нэг нь инновацийн эдийн засаг бүрдүүлэх явдал юм. Дээд зэргийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тооцсон эдийн засгийн онцгой бүс, аж үйлдвэрийн паркад өсөлт гарах ёстой юм. Эдгээр төслийг хэрэгжүүлэхийн тулд улсад инновацийн хөгжлийн сан, хөгжлийн банк байгуулсан билээ. Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг өндөр бүтээгдэхүүнийг бүтээхэд дээрх байгуулага дэмжлэг үзүүлэх юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>