Энэ тухай В.Путин Москвад ажил хэргийн айлчлал хийж байгаа Германы канцлер Ангела Меркельтэй хамтран хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Хоёр орны удирдагчийн уулзалтын үеэр дэлхийн хөгжлийн стратегийн асуудлаар санал нийлж, мөн олон улсын зарим тулгамдсан асуудлаар өөр байр суурьтай байв. «Дайсагнач хоёр систем байхгүй тохиолдолд орчин цагт цэрэг улс төрийн НАТО-ийн эвслийг зах хязгааргүй өргөжүүлэх нь зохисгүй төдийгүй хор уршигтай юм» гэж В.Путин хэлэв. НҮБ-ыг орлох байгууллага бий болгохыг эрмэлзэж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Ийм бүтэцтэй олон улсын харилцааг хүн төрлөхтөн хүлээн зөвшөөрөх нь юу л бол. Харин зөрчлийг улам дэвэргэнэ. НАТО өнөөгийн байдлаар бүрэн эрхийнхээ хүрээнээс хальчихаад байна. Афганистанд туслахын тухайд бидэнд дургүйцэх юм алга. Энэ нь Умард Атлантын гэрээний байгууллагын шийдэх суудал биш юм. Германы канцлер энэ асуудлаар мөн ийм байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. НАТО НҮБ-ыг орлох зорилт тавих ёсгүй гэж тэрээр үзэж байна. «НАТО бол зөвхөн батлан хамгаалах холбоо гэж Германы канцлер ярьж байна. Умард атлантын эвслийн гишүүн орнуудад аюул заналхийлж байгаа учраас бид Афганистанд ажиллаж байна» гэлээ. Косовын асуудаар хоёр тал санал зөрөлдөөнтэй байлаа. Нэг талын шийдвэрээр Косовын тусгаар тогтнолыг зарласан нь аюултай байдлыг үүсгэж, зөвхөн европ төдийгүй бусад бүс нутагт салан тусгаарлах үзэл дэлгэрэхэд хүчтэй түлхэц болсон гэж В.Путин хэллээ. Тухайн асуудлаар санал зөрөлдөөнтэй байсан ч, хоёр орон үр нөлөөтэй хамтран ажиллахад саад болохгүй. Германы түншүүд оросын гаргасан баримтыг зохих ёсоор анхааралдаа авч, тохиролцоонд хүрэх гарц хайх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж ОХУ-ын үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч тэмдэглэллээ. Иран, Ойрх Дорнод, Афганистан зэрэг бусад халуун цэгийг тойрсон хямралыг зохицуулахад хамтын арга хэмжээгээ үргэлжлүүлнэ хэмээн хоёр орны тэргүүн нар тэмдэглэжээ. Ангела Меркел 5-р сард албан тушаалдаа орох Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд орос германы харилцааг хөгжүүлж, бүх талаар хамтран ажиллах хүсэлтэй бөгөөд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>