Алс дорнодын төмөр зам бол тээврийн томоохон үйлдвэр юм. Энэ зам Хабаровск, Приморскийн хязгаар, БНСАха –Якут улс, Амурская муж, Еврейн автономит мужийн нутаг дэвсгэрийг дамжиж гардаг. 6000 орчим км урт төмөр зам 361 өртөөнтэй. Бараг 56 хүн энд ажилладаг. 2007 онд янз бүрийн 53 сая тонн ачаа, 26 сая гаруй зорчигчийг тээвэрлэжээ. «Оросын төмөр зам» хувьцаат нээлттэй нийгэмлэгчийн ерөнхийлөгч Владимир Якунин Хабаровскад саяхан хүрэлцэж очиж, амжилт олсон хамт олонд нь баяр хүргэв. Удирдагчидтай нь хийсэн зөвлөлгөөнөөр замыг шинэжлэж хөгжүүлэх хөтөлбөрийг хэлэлцэв.

<сонсох>