НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ээлжит хурал 4-р сард Москвад болно. Энэ тоглоом биш. Москвагийн олон улсын харилцааны их сургуульд жил бүрийн хавар “НҮБ-ын загвар” дүрийн тоглоом болдог. Оросын болон гадаадын хэдэн зуун оюутан 5 хоногийн турш олон хүнтэй Ерөнхий Ассамблейн хурал, Аюулгүйн Зөвлөл, нэр хүндтэй Олон улсын шүүх, эдийн засаг, нийгмийн зөвлөлийн сэтгэл донсолгосон зөрчилдөөн зөргийг харуулдаг. Тэд дүрдээ мэргэжлийн хүмүүсээс дутахааргүй тоглодог учраас энэ тоглоом биш бодит үйл явдал мэт сэтгэгдэл төрөх нь бий. Төлөөлөгчид “улс орныхоо” гадаад бодлогын тухай хэт санаа тавьснаас яг хаана байгаагаа бүрмөсөн мартаж болохоор. “НҮБ-ын загвар”-ыг 20-р зууны 50-иад онд АНУ-ын Гарвардын их сургуульд анх нэвтрүүлжээ. Энэ загвар тоглоом нь оюутнуудын дунд их нэрд гарсан болохоор дэлхийн янз бүрийн өнцөг булан бүрт жилд хэд хэдэн удаа зохиогддог байна. Энэ загвар тоглоомыг анх Москвад 1990 онд Москвагийн олон улсын харилцааны их сургуульд явуулжээ. Оросын нийслэлд болсон Оюутны анхны хуралд 80 хүн оролцож байсан бол өнгөрсөн жил оролцогчдын тоо 800 болсон байна. Энэ бол Европт хамгийн томд орох бага хурал юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннанд хандсан мэндчилгээгээр 2004 оны хурлыг нээж байсан болохоор түүний статус их өндөр юм. “НҮБ-ын загвар нь оюутнуудад улс орноо төлөөлж буй жинхэнэ дипломатч мэт өөрсдийгөө мэдрэх боломж олгодог” гэж Москвад болсон НҮБ-ын загварт оролцогчдын нэг Антон Назаров хэллээ. “НҮБ-ын загвар” гэдэг юуны түрүүнд янз бүрийн салбар дахь асар их туршлага юм. Юуны түрүүнд хүмүүстэй харилцана. Учир нь энэ загварт орос орон болон бусад орноос маш олон төлөөлөгч оролцож байгаа юм. Хоёрдугаарт олон нийтийн өмнө гарч сурч байгаа юм. Учир нь “НҮБ-ын загварт” бид төлөөлөгчдийн дүрд тоглож, өөрийн байр сууриа хамгаал, бусад хүмүүсийг ятгадаг.Хэрэв яг дүрмээр тогловол оролцогч бүр бусад үндэстэн хэрхэн амьдардагийг мэдрэх болно. Зарим төлөөлөгч хуралд үндэснийхээ хувцастай ирж, төлөөлж буй орныхоо хэлээр ярихыг оролддог.Олон хүмүүс бэлтгэл ажилт маш хариуцлагатай хандсан. Тухайлбал ямар уран зохиол унших, хэрхэн сайн бэлдэх вэ зэрэг асуултыг шуудангаар илгээж байв. Хуралдааны үеэр олон хүн эрдэм мэдлэгийнхээ ид шидийг үзүүлдэг» гэж Антон Назаров хэллээ.. Оюутнууд “НҮБ загвар” –т оролцоод шаардлагатай мэдлэг, туршлагатай болохын зэрэгцээ мэргэжлийн туршлага суудаг гэж Антон Назаров үргэлжлүүлэв. «Би Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн байсан. Зохион байгуулах ажилд асар их туршлага болсон. “НҮБ-ын загвар”-т хэдэн зуун хүн оролцдог. Оюутнууд бүгдийг зохион байгуулдаг. Их сургуулийн хурлын танхимыг түрээслэхээс өгсүүлээд санхүүжилтын асуудлаа бид өөрсдөө шийдвэрлэсэн. Бид энэ үүрэг даалгавраа тун давгүй биелүүлсэн гэж А.Назаров хэллээ. “НҮБ-ын загвар”-т оролцсон хүмүүсийн олонх нь олсон амжилтаа өнөөдөр амьдралд хэрэгжүүлж байна. Тэд “Газпром”, “Роял датч шелл”, “Шелл”, “Трэнс телеком” зэрэг олон томоохон корпорацид дээгүүр алба хашиж байна. Тун удахгүй Москвагийн олон улсын харилцааны их сургууль таван өдрийн турш НҮБ-ын жижиг загварын хуралдааны тэнхим болно. Оюутнууд дахиад хөгжиж буй орны ядуурал, цагаачлалтай хэрхэн тэмцэх, Ойрх Дорнодын асуудал, тэнд цөмийн зэвсэг дэлгэрүүлэх аюул заналын талаар ярилцана. Дэлхийн тулгамдсан энэ асуудлыг шийдэх тэдний санал магадгүй жинхэнэ улс төрчдийн сонирхолыг татаж болох юм. Тоглоом бүрийн төгсгөлд оюутнууд тогтоол гарган Нью-Йорк дахь НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт илгээдэг байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>