Энэ тухай Хятадын засгийн газрын тэргүүн Вэнь Зябао Бээжинд нээгдсэн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы үеэр мэдэгдлээ. Манай улс төрийн тоймч Эдуард Сорокины тайлбарыг хүргэе. Ийнхүү үнэлсэн нь шударга хэрэг. Сүүлийн үеийн олон баримт, үйл явдлаар үүнийг баталж байна. 2001 оны 7-р сард орос-хятадын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Хожмоо энэ гэрээтэй уялдуулан хэд хэдэн дэлгэрэнгүй гэрээ байгуулсан. Москва, Бээжин хилийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Нөр их ажлын үр дүнд талууд 4300 гаруй км орос-хятадын хилийн шугамыг тодорхойлсон. Орос, хятад улсын 2005 оны 8-р сард цэргийн сургуулилт хийж, энэ салбарт харилцан итгэлцлээ бэхжүүлсэн. Хоёр орны армийн хамтын ажиллагааг хүчирхэгжүүлэх, терроризм, салан тусгаарлах үзлийн эсрэг үр нөлөөтэй тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, шинэ аюул заналд хариу үйлдэл үзүүлэхэд үүний гол зорилго байсан. Сүүлийн жилүүдэд худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарлаа. Хоёр талын бараа эргэлт байнга нэмэгдэж байна. 2010 онд энэ үзүүлэлт 60-80 тэрбум долларт хүрэх ёстой юм. Хятадын нутагт салаалан Номхон далайн эрэг дагуу нефть хоолой барих эхний шатны ажлаа Орос улс эхлүүллээ. Хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, түүх, соёл, янз бүрийн салбарт гарсан олон амжилтыг танилцуулах зорилгоор 2006 онд Хятад улсад “Оросын жил”, 2007 онд Орос улсад “Хятадын жил”-ийн арга хэмжээг зохион байгуулсан билээ. Орос, Хятад улс олон улсын харилцаанд ижил эсвэл нэг байр суурьтай байна. Хоёр орон орчин үеийн ертөнцийн олон туйлт загварыг дэмжиж, НҮБ-ын нэр хүнд, үр нөлөөг дээшлүүлэх, дэлхийг хамарсан болон бүс нутгийн хурцадсан хямралыг зохицуулах асуудлаар нягт хамтран ажиллаж байна. Тухайлбал Ойрх Дорнод, Балканы хойг, дунд болон зүүн хойд Азиийн орны хямралт асуудал юм. Орос, Хятадаас гадна Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс гишүүнээр элссэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг 2001 оны 6-р сард байгуулсан чухал үйл явдал боллоо. Монгол, Энэтхэг, Пакистан, Иран улс тус байгууллагад ажиглагчийн статустай юм. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсан цагаасаа олон улсын амьдралд тогворжуулах үүрэг гүйцэтгэж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дээр дурдсан үндэслэлээр Хятадын ерөнхий сайд Вэнь Зябао хятад-оросын харилцаа хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн шинэ түвшинд гарсан хэмээн мэдэгдэж байна. Орос, Хятад улс олон улсын талбарт гарцаагүй чухал тоглогч болж байгаа учраас энэ нь гарцаагүй нааштай мөч юм. Эл хоёр орны харилцаа, хамтарсан алхам нь дэлхийг хамарсан байдалд хамгийн эерэгээр нөлөөлөх учиртай юм.

Орчуулагч Г.Нарангаарав

<сонсох>