Орос улс нефтийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих, нефтийн үнийн хандлагыг таамаглах байр суурьтай байна. Нефть экспортлогч орнуудын байгууллагын бага хурлын Венад болж буй ээлжит чуулганы үеэр энэ тухай мэдэгдэв. Дэлхийн тэргүүлэх экспортлогчдын нэг Орос улс ОПЕК-ийн арга хэмжээнд ажиглагчийн хувиар байнга оролцдог. ОПЕК-ийн гишүүн оронтой тусад нь, мөн байгууллагын хэмжээнд яриа хэлэлцээ хийж байна. Талууд нефть олборлолтын хэтийн төлөвийн талаар бие биедээ мэдээлэл өгч, дэлхийн зах зээлийн талаарх байр сууриа уялдуулдаг. Өрсөлдөгчид эрэлт, нийлүүлтийн тэнцвэрийг хадгалах, үнийн эрс хэлбэлзлээс зайлсхийх нэг сонирхолтой. Венад болж буй ОПЕК-ийн бага хурлын 3-р сарын 5-ны чуулганы шийдвэрээр нефтийн олборлолтыг хязгаарыг хэвээр үлдээх болсон нь дэлхийн зах зээлийн хөгжлийн хандлагын талаарх орос улсын үнэлгээнд бүрэн нийцэж байна. Нефть хомсдоогүй байгаа нөхцөлд нэмж нефть олборлох шаардлагагүй юм. Энэ нь экспортлогч орнуудын өрсөлдөх чадварыг бууруулж, үнэ өсч байгаа нөхцөлд импортлогчдод тулгарсан тэр бэрхшээлийг экспортлогчид нуруундаа үүрэх болно. Нефтийн зах зээлд ОПЕК-ийн хөндлөгөөс оролцох шаардлагагүй гэж өчигдөр Венад болж буй хурлын үеэр төлөөлөгчид мэдэгдлээ. Хамгийн сүүлд дэлхий нийтийн байдлаас үүдэн нефтийн үнэ өссөн учраас дэлхийн эрчим хүчний зах зээлд хэрэгжүүлэх алхамаа өөрчлөх шаардлагагүй гэж Москва үзэж байгаа хэмээн шинжээч Внешторгбанкийн шинжээч Николай Кащеев хэллээ. «Энэ нь юуны түрүүнд дэлхийн эдийн засгийн байдалтай холбоотой гэж ОПЕК-ийн төлөөлөгчид мэдэгдсэн. Одоогийн байдлаар АНУ-ын эдийн засгийн хямрал бус санхүүгийн зах зээлийн байдлын улмаас нефтийн үнэ ийнхүү өсч байна. Юуны түрүүнд долларын ханш унасан явдал. Олон активаас санхүүгийн хэрэгслийг татаж байна. Энэ нь хөгжингүй орны орон сууцны барьцаат зээлийн зах зээлийн хямрал юм. Энэ асар том, гүнзгий зах зээлээс санхүүгий их хөрөнгийг татаж, түүхий эдэд төвлөрүүлж байгаа нь ойлгомжтой. Үүний улмаас нефть зэрэг олон төрлийн түүхийн эдийн үнийг хөөрөгдөж байна» гэлээ. Дэлхийн нефтийн зах зээлд улс төрийн ялихгүй донсолгоо мэдрэгддэг. Бүс нутгийн олон зөрчилдөөний улмаас баррель нефтийн үнэ өнгөрсөн оны 12-р сараас өнөө хүртэл 90-105 долларт хүрлээ. Тухайлбал Ираныг тойрсон хямрал хурцдах, турк курдын салан тусгаарлагчдын эсрэг байлдааны ажиллагаа явуулснаар Иракийн хойд хэсгийн нефтээс хагацаж магадгүй хэмээн худалдаачид байнга эмээж байна. Колумби, Эквадорын хямрал хурцдах, Венесуэлийн ашиг сонирхол хөндөгдөх зэрэг нь нефтийн дэлхийн зах зээлийн байдлыг тогтворгүй болгож байгаа шалтгаан юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>