Олимпийн наадам болохоос үлдсэн 7 жилд тамирчид дэлхийн хамгийн өндөр уулын оройд гарахаар төлөвлөж байна. Гарсан оргил бүртээ оросын төрийн далбаа, Сочи-2014 өвлийн олимпийн тэмдэг бүхий далбааг зоох юм. “Уулын энэ ер бусын аялал” хойд Америкийн хамгийн өндөр оргил Мак-Кинлид /далайн түвшнээс 6193 метр өндөр/ гарснаар эхлэх юм. Дараа нь уулчид Евразийн хамгийн өндөр оргил Эверестэд /8848 м/ авирна. Африкийн Килиманжаро /5895м/, өмнөд Америкийн Аконкагуа /6961м/, Антарктидын Винсон /5139 м/, Австралийн Косцюшко /2228/. Өвлийн олимпийн наадам болох газартай хамгийн ойрхон Европын хамгийн өндөр цэг болох Эльбруст /5642 м/ Сочи хотын олимпийн наадам эхлэхийн өмнөхөн авирснаар “уулыг тойрох аялал” өндөрлөнө гэж Оросын уулчдын холбооны дэд ерөнхийлөгч Иван Душарин ярив. Тэр хэлэхдээ: «Дэлхийн түүхэнд ийм төсөл хэрэгжиж байгаагүй. Урт хугацаанд санаа нийлэн аялах баг бүрдүүлэх их төвөгтэй. Шилдэг зэрэглэлийн уулчдаас бүрдсэн баг бүрдүүлэхээр амжил гаргадаггүй. Манлайлагчид нэг дор цуглаад баг болон ажиллаж чаддаггүй. “Орос улсын дэлхийн оргилд” төсөлд оролцож байгаа манай баг спортын гараагаа эхэлж буй ирээдүйтэй, эсвэл туршлагатай тамирчдаас бүрдсэн. Тэдний хэн нь ч манлайлахгүй. Энэ тухайд оросын уулын спорт өрнөдийнхөөс ялгардаг. Бидний хувьд хувийн амжилт бус багийн бүх гишүүний амжилт чухал байдаг. Тиймээс оросын уулын спорт амжилттай хөгжиж байна» гэлээ. Багийн бүрэлдэхүүнд оросын нэрд гарсан уулчин, БНХАУ, Австрали, АНУ, Узбекистан, Гүрж, Украин, Белорус, Казахстан, Балбын вант улсын төлөөлөгчид багтаж байна. Өндөр мэргэжлийн, бэлтгэл сайн хийсэн 40 хаданд авирагч байна. “Орос улс дэлхийн оргилд” төсөлд оролцогчид уулын спортын түүхэнд анх удаа үйл явдлын газраас радио, телевизээр шууд холбогдоно. Шинэ тоот аппаратаар интернет сүлжээгээр мөн шууд дамжуулна. Яваандаа баримтат кино хийхийн тулд аялалын турш оргил гарах тоолондоо дүрс бичлэг хийнэ. Оросын спортын дэлхийд таниулахад аялалын зорилго оршиж байна гэж төслийг зохион байгуулагчдын нэг Станислав Покровский хэллээ. «Сочи хотод өвлийн Олимп эхлэхэд 7 жил үлдээд байгаа энэ үед дэлхийн дээвэр болсон оргилд гарах нь бэлэг дэмбэрэлтэй хэрэг юм. Гайхамшигтай арга хэмжээ болох өвлийн олимпийн наадамд өөрөөр аргагүй гэж бид бодож байгаа. Оргилд гарах нь оросын спорт өндөр түвшинд хүрсэн сурталчилгаа болох юм. Зөвхөн спорт төдийгүй мана соёл, бүхэлдээ манай ололт амжилтын сурталчилчилгаа болно гэж С.Покровский хэллээ. Станислав Покровскийн хэлснээр оргилд гарах үеэр анагаах ухаан-биологийн янз бүрийн судалгаа, онцгой нөхцөлд тамирчдын сэтгэл зүйн тэвчээрийг шалгах туршилт явуулна. Баг тамирчид 2008 оны 6-р сарын 10-нд Мак-Кинли оргилд гарна. “Орос улс дэлхийн оргилд” төслийг санаачлагч, дэлхийн дээвэр Эверест оргилд гурван удаа, Памир, Тянь-Шань оргилд 4 удаа аялсан оросын уулчин Казбек Хамицаев баг тамирчдыг ахална.

Орчуулагч  Г.Нарангарав

<сонсох>