Оросын олон нийтийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ тухай мэдээлжээ. Сонинуудад бичсэнээр прагматизм, олон чиглэл, үндэсний ашиг сонирхлыг сөргөлдөлгүйгээр урагшлуулахзэрэг урьдын үзэл баримтлалын үндсэн зарчим хэвээр байна. Одоогийн үзэл баримтлалыг 8 жилийн тэртээ баталсан болохоор олон улсын харилцаанд олон өөрчлөлт гарсан нь ойлгомжтой гэж улс төр судлаач Дмитрий Суслов ярьж байна. «Украин, Гүрж НАТО, Европын Холбоотой илүү дотно харилцаатай болох төлөвтэй байгаа, Европын Холбоо 2004 онд дорно зүг өргөжсөн зэрэг нь хуучин зөвлөлтийн орон зайд тогтсон байдлыг үндсээр нь өөрчилсөн юм. Энэ бүхнийг оросын гадаад бодлогод тусгасан ч, үзэл баримтлалын баримт бичигт оруулаагүй байна. Сүүлийн жилүүдэд Орос өрнөдийн тэр дундаа АНУ-тай тогтоосон харилцаанд дорвитой өөрчлөлт гарсан. Америк 2000-аад оны эхээр олон улсын олон асуудлыг зохицуулах нэг талын, өргөн цараатай шийдвэр гаргахыг оролдсон ч, амжилтгүй болсон юм. Гэсэн ч, АНУ цэргийн хүчээр давуу болох бодлогоо үргэлжлүүлсээр байна. Тэд НАТО-г өргөжүүлэх, пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах бодлогоо үргэлжлүүлж, урьдын адил олон улсын амьдралын зохицуулах үүргийг хууль бусаар булаах авахыг завдаж байна. АНУ-тай тогтоосон харилцаанд өөрчлөлт гарах нь гарцаагүй, үүнийг шинэ үзэл баримтлалд оруулах шаардлагтай» гэж Д.Суслов хэллээ. Эцэст нь Орос улс өөрөө өөрчлөгдсөн, түүний дэлхийд эзлэх байр суурь бас өөрчлөгдсөн. Улс орон өөртөө улам итгэлтэй болсны дараа бие даасан, өөрийгөө ханган хүчний төв болон өөрчлөгдсөн. Москва үл түрэмгийлэх хэлбэрээр үндээсний ашиг сонирхолоо хамгаалах нөхцөлд тулгуурлан олон улсын хэрэгт оролцоогоо идэвхжүүлэх шаардлагатай. Олон улсын үндсэн байгууллагыг үндсээр өөрчлөх хэрэгтэй гэж олон шинжээч үзэж байна. НҮБ төдийгүй хүйтэн дайны үед байгуулагдсан олон улсын ихэнх байгууллага өөрчлөгдөх шаардлагатай. Өнөө үед бүтээлч, үр бүтээлтэй хамтын ажиллах нь тэргүүн зэргийн зорилт юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>