Foto http://www.newsprom.ru“Цаг уурын элч” олон улсын баг умард туйлын сонирхолтой аялалаа энэ зуун дуусгана. Дэлхийн байгаль хамгаалах сан /ДБХС/ “ирээдүйн төлөөх аялал” шинэ төсөл хэрэгжүүлж байна. Залуучуудын хүчээр цаг уурын өөрчлөлтийн чухал асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахад төслийг зорилго оршиж байна. Умард туйлын олон улсын аялалд Орос улсыг 2 хүн төлөөлнө. “Цаг уурын элчид” англи хэл мэддэг, байгаль дэлхийг хамгаалах сонирхолтой байх гол шалгуур тавьж байна. Үүнээс гадна аялалд оролцох хүн цаг уурын өөрчлөлтийн талаар өргөн мэдлэгтэй байх ёстой төдийгүй энэ мэдлэгээ түгээн дэлгэрүүлж, дэлхий ертөнцийг сайн сайхан болгох чин хүсэлтэй байна. “Оросын залуус энэ төслийг талархан хүлээн авсан” гэж ДБХС-нд Оросы улсыг төлөөлж байгаа Дарья Кудрявцева ярив. «Одоогийн байдлаар бидэнд Орос улсын өнцөг булан бүрээс 30 орчим бүрэн гүйцэд боловсруулсан өргөдөл ирсэн. Цаг уурын өөрчлөлтийн асуудлыг үнэхээр сайн мэддэг олон залуус энэ аялалд оролцох сонирхолтой байгаа. Тэдний олонх нь экологийн янз бүрийн олимпиадад түрүүлсэн, мөн хүрээлэн буй орчныг хамгаалах, цаг уур, экологийн чиглэлээр суралцдаг. Энэ асуудалд үнэхээр сэтгэл эмтрэн, сонирходог залуус ч бий. Үндсэндээ өөрийн үзэл бодлоо олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өргөн олон нийтэд хүргэх чадалтай хүмүүс юм» гэж Д.Кудрявцева хэллээ. “Ирээдүйн төлөөх аялал” 2008 оны 6-р сард болно. Аялалд оролцогчид “Алексей Марышев” эрдэм шинжилгээ судалгааны хөлгөөр 8 хоног аялна. Аялалын үеэр тэд умард туйл судлаачид, аялалын хөтөчтэй уулзаж, лекц сонсож мэдлэгээ улам зузаатгана. “Цаг уурын залуу элч нар” дэлхийн цаг уурын дуулааралтыг үр дагаврыг нүдээр харна. Дэлхийн дунджийг бодвол Арктикт цаг уурын дулааралт хамгийн их мэдрэгдэж байгаа гэж Дарья Кудрявцева ярьж байна. «Аялалын үеэр Шпицбергений эрэг дээр буух, шувууны цуларалт, эртний амьтны үлдэгдэл, мөсөн оргил зэргийг үзэхээр хөтөлбөрт тусгажээ. Аялалд оролцогчид цагаан баавгай, далайн хав загас, умард туйлын олон янзын шувуудыг нүдээр харна. Мөсний байршил өөрчлөгдсөнөөс хөлөг онгоцны аялалын шинэ зам бий болсон, мөсөн оргил хайлж байгаа зэрэг цаг уурын өөрчлөлтийн бодит жишээ бүхий олон лекцийг хөтөлбөрт оруулсан. Урьд тэр аяараа мөсөөр хучигдсан газар одоо байхгүй байна. Залуу аялагчид цаг уурын өөрчлөлт амьтанд хэрхэн нөлөөлж байгааг бас харна». Залуу аялагчид Умард туйлын аялалаас ирээд хэвлэлийн бага хурал дээр сэтгэгдлээсээ хуваалцана. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар улс төрчдөд итгүүлэхийн тулд тэдэнтэй хэд хэдэн уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Аялалд оролцогчид 7-р сард Японд блох “их наймын” дээд хэмжээний уулзалт, 12-р сард Польшид болох цаг уурын асуудлаарх олон улсын бага хуралд тус тус оролцоно. Орос улсаас гадна Герман, Голланд, Дани, Канад, Норвег, АНУ, Швед улсын залуус аялалд оролцоно.


Орчуулагч Г.нарангарав

<сонсох>