НҮБ олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлагыг биелүүлэхэд Тегеранд 90 хоногийг хугацаа олголоо. Иран уран баяжуулах ажлаа зогсоохоос татгалзсаны хариуд Аюулгүйн Зөвлөл 3-р сарын 3-нд тус улсын эсрэг авах хоригийг чангатгах дээрх агуулгатай шинэ тогтоолын төсөл баталсан юм. Хориг арга хэмжээ авах тухай сүүлийн 2 жил баталсан гурав дахь тогтоолд зааснаар Ираны цөмийн хөтөлбөрийг боловсруулахад оролцож байгаа хэд хэдэн этгээдэгийг гадаадад зорчихыг хориглож, ираны хэд хэдэн компани, банкны дансыг битүүмжлэн, сэжигтэй ачааг шалгах болжээ. Цөмийн хөтөлбөртэй холбоогүй тухайлбал эдийн засаг зэрэг бусад салбарын үйл ажиллагаанд хориг арга хэмжээ нөлөөлөхгүй гэж НҮБ-д суугаа Орос улсын төлөөлөгч Виталий Чуркин тэмдэглэллээ. Хамгийн гол нь тогтоолд Иран болон МАГАТЭ-ийн харилцаанд гарсан ахицыг харгалзсан, мөн тэнцвэртэй байгаа нь чухал юм. Сайшаан баталсан баримт бичиг нь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхтэй холбоотой асуудалд чиглэсэн гэж Виталий Чуркин хэлсэн байна. Тэрээр цааш хэлэхдээ: «Аюулгүйн Зөвлөл ямар нэг байдлаар Ираны эсрэг хүч хэрэглэхийг сайшаахыг тухайд бүрэн үгүйсгэсэн байна. Ираны цөмийн хөтөлбөрийг зөвхөн улс төр-дипломат арга замаар шийдэх боломжтой гэж бид хатуу итгэж байгаа». НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тогтоолыг батлахдаа Орос, Хятад, Франц, Герман, Их Британи, АНУ зэрэг “зургаагийн” орны Гадаад хэргийн яамны тэргүүн нарын мэдэгдлийг хамт сайшаасан. “Зургаагийн” орон цөмийн түлш дахин боловсруулах, уран баяжуулах үйл ажиллагаагаа зогсоох зэрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, МАГАТЭ-ийн шаардлагыг биелүүлэхийг Иранд уриалсан байна. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар яаралтай шийдэх байр суурьтай байгааг баримт бичигт дурдсан байна. Үүнтэй холбогдуулан Европын Холбооны дарга Хавьер Соланад яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд ираны ажил нэг нөхөдтэй холбоо тогтоох үүрэг өгсөн байна. Тегеран цөмийн хөтөлбөрөө эргэн харахад энэ бүхэн шинэ нөхцөл бүрдүүлж байна гэж Виталий Чуркин үзэж байна. бусад тулгамдсан асуудлыг үр нөлөөтэй шийдвэрлэхэд Ирантай чухал, тодорхой яриа хэлэлцээ хийхэд Орос улс “зургаагийн” түншүүдтэй хамт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>