Foto: http://www.amarhoo.ru/index.php?module=photoУлаанбаатар хотод төрсөн Амархүү сүүлийн нэг жилийн дотор Орос Улсад гойд амжилт олсон. Тэр телевизийн «Россия» сувгийн төслийн «2006 оны ардын жүжигчин» шагналтан болсон. 2006 оны 6-р сард Амархүү авьяас билгийг нь шүтэн бишрэгчдийн 61,7 хувийн санал авч, энэ төсөлд туруулсан. Хэсэг хугацааны дараа Амархүү БН Буриад Улсын гавьяат жүжигчин болж, «Славянский базар» нэр хүндтэй наадамд дуулахад нь үзэгчид ер бус бахдан биширсэн.
- Өнөөдөр Амархүү заваар тун муу байна. Тэр концертод оролцож, телевизээр дуулж, олон газраар аялан тоглож байна. Олонд алдартай «Премьер министр» хамтлагт орох тухай саналыг саяхан хүлээж авчээ. Гэхдээ яриаг нь эх орон нэгтнүүд нь сонсохыг хүсч байгааг дуулаад, цаг гаргаж, манай студид ирлээ.
Зочноосоо бид эхлээд ингэж асуув.
- Амархүү чи монгол хүн, тэгэхээр «Ардын жүжигчин» төсөлд БН Буриад Улсаас оролцсон. Оросын энэ нутагт яаж ирсэн хэрэг вэ?
- Манай аав Буриадын циркт гэрээрээ ажиллах болж, манай гэрийнхэн 1996 онд Улаанбаатар хотоос Буриадад ирсэн юм. Манай аав ээж циркийн жүжигчид. Тэгэхэд би Монголд нэгдүгээр анги төгөсөн, дараа нь Улаан-үдийн дунд сургуульд орж, оросоор ярих болсон. Би энэ хотод «Акцент» чуулгад дуу дуулж, бүжиглэх болсон. Дараа нь эстрад сонирхсон. Гэхдээ би хөгжмийн тусгай боловсрол эзэмшээгүй. Харин Галина Гагарова гэдэг дууны их сайн багштай байсан. Тэгээд түүний эстрадын «А – Акция» хамтлагт дуулах болсон.
- Танайх олуулаа уу? Ах эгч дүү нар бий юу?
- Төрсөн ах дүү байхгүй, Харин үеэл ах дүү олон бий. Тэд бугдээрээ Монголд аж төрдөг. Би аав ээжээс ганцаар. Харин манай гэрт миний үеэл дүү бий, төрсөн дүү шиг байдаг.
- Чи Улаан-үд хотод байхдаа эстрадад дуулж эхэлсэн. Энэ нь ямар янзтай бүтсэн бэ?
- Бид «Акцент» чуулгад оролцож байхдаа жижиг тайзнаа тоглож, цэцэрлэгт концерт тоглоход оролцдог байсан. Харин гурван жилийн өмнө Буриадын дуу бүжгийн «Байкал» чуулгад ажиллахыг урьсан. Тэр үеэс дуртай ажлаа эрхлэх болсон.
- Орост олны дотор ихэд түгсэн «Ардын жүжигчин» телевизийн төсөлд оролцох шийдвэрийг чи хэрхэн гаргасан бэ?
-Би үнэндээ айж байсан. Энэ уралдааны эхний кастинг зарлахад би очоогүй. Туршлага дутна байх гэж бодсон. Дараачийн удаад ч айгаад очоогүй. Харин «Ардын жүжигчин – 3» кастингийг шалгаруулахад найз нар маань намайг туршаад үз гэсэн. Сонгон шалгаруулалт Эрхүү хот, дараа нь Орос орон даяар болж, нэг зуун хүн шалгаруулж, бид Москва руу явсан.
- Телевизийн энэ уралдаанд түрүүлэхээ хэзээ мэдэрсэн бэ?
- Би түрүүлнэ гэж бодоогүй. Юу болж байгааг ойлгоогүй. Би хөдөөний хотоос ирсэн болохоор энэ төсөл тийм өргөн хэмжээтэйг ухаарахад хэцүү байсан. Бур уралдаан дууссан хойно ч би түрүүлсэн гэдгээ ухаарахгүй байсан. Би өөр болоогүй. Харин яваандаа олонд танигдаад ирэхээр би жинхэнэ жүжигчин болох телевтэйгээ ойлгосон.
- Манай нэвтрүүлгээр сая нэвтрүүлсэн «Газар тэнгэрийн хооронд» дуу чинь энэ уралдаанд чамайг түрүүлэхэд тусалсан уу? Монголд чамайг шүтэн бишрэгчид энэ дууны үгийг монголоор орчуулж, бур сайн орчуулгын уралдаан зарласаныг чи дуулсан уу? Чи одоогоор энэ дууны үгийг монголоор мэдэхгүй байгаа шүү дээ.
- Энэ дууны үгийн орчуулгаар уралдаан зарласаныг би дуулсан, харин тэр үг одоогоор надад байхгүй байгаа. Энэ таатай мэдээг би Эрхүүгээс дуулсан, Монгол руу нэвтрүүлгээ цацдаг телевизийн «Аист» компанид байдаг найз нар маань хэлсэн.
- Түрүүлсэний шагналд миний гоцлол дууны анхны цомогийг бичсэн. Удахгүй танилцуулна. Цомогтоо одоогоор нэр өгөөгүй байгаа. Ямар нэр өгөхөө бодож байгаа. Харин би саяхан «Премьер министр» хамтлагт орох урилга хүлээж авсан. Миний эртний мөрөөдөл биелсэн гэж хэлж болно. «Премьер министр» бол миний дуртай хамтлаг. Энэ хамтлагт дуулах болсон нь дээрх уралдаанд түрүүлсний дараа миний уран бүтээлдээ ахиж дэвшиж буй дараачийн шат. Учир нь «Премьер министр» нь зүгээр нэг мэрэгжлийн хамтлаг биш, харин үзэгчдийн сайн мэдэх, олонд алдаршсан «брэнд». Энэ хамтлагийн гоцлон дуучин болно гэж хоёр жилийн өмнө надад хэлсэн бол би огт үнэмшихгүй байсан. Намайг энэ хамтлагт маш дуртай, сайн хүлээж авсан. Би хамтлагийнхантай хамтран нилээд хэдэн дуу бичүүлээд байгаа.
- Амархүү, чи өнөөдөр хаа сууж байгаа вэ?
- Би Москвад байнга суудаг. Эхлэн жүжигчдийн адил байр хөлсөлдөг. Бусдын адил заримдаа мөнгөөр дутагдах юм. Энд тэндгүй явж, концертод оролцохыг хүсдэг. Гэхдээ энэ нь түвэгтэй биш. Би хоолоо өөрөө хийдэг, хувцсаа өөрөө угааж, гэр орноо өөрөө цэвэрлэдэг. Бүх юмыг хийж чадна.
- Телевизийн «Ардын жүжигчин» төсөлд түрүүлсэн Борхүүгийн Амархүү «ХНТ»-д зочиллоо.

Орчуулагч П. Шагдар

<сонсох>