Казакууд Сибирийг эзэмшиж байгаа сэдвээр хийсэн театрчилсан шоу бүхий өвлийн наадмын баярын нээлтэд 7000 хүн оролцжээ. Салют, цэнгэлтэй дуу, бүжиг зэргээр шоу үргэлжилж, тэнгэрт 1500 бөмбөлөг хөөргөснөөр нээлтийн шоу дуусч байна. Театрчилсан тоглолтын дараа өвлийн баярын зочид мөсөн шатрын сонирхолтой тэмцээнд оролцсон байна. Тамирчид мөсөөр урласан дүрсээр нуурын мөсөн дээр шатар нүүж байв. Энэ тэмцээний ялагч болсон францын нэрд гарсан шатрын их мастер Жоэл Лотьег Эрхүү хотын шилдэг гурван шатарчин ялж чадсангүй. Францын зочинд Байгаль нуур их таалагдсан бөгөөд тэрээр энд дахин ирээд зогсохгүй Эрхүү хотод шатрын томоохон тэмцээн зохион байгуулахаар амлажээ. Олон улсын наамдын нээлтийн театрчилсан тоглолтын төгсгөлд 26 цаснаа явагчийн тоглолтыг үзүүллээ. Жолооч нар цаснаа явагч машины хүч чадлыг үзэгчдэд харууллаа. “Зимниада-2008” наадмын хүрээнд үндсэн 14, нэмэлт 17 арга хэмжээ болно. “Байгал нуурын цэвэр усыг хадгалахын төлөөх” мөсөн дээрх гүйлтийн уралдаан 3-р сарын 1-нд болно. Зүүн эргээс бараг эрэг хүртэл марафон гүйлтийн сонгодог зай боллох 42 км 195 метр замын гүйлтийн уралдаандл Герман, Австри, Швед, Швейцари, Польш, Япон, Белорус зэрэг 45 орны 100 тамирчин оролцоно.Байгаль нуур дээр өвлийн тоглолтын олон улсын наадмыг 6 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ наадам орос төдийгүй гадаадын тамирчдын дунд их нэрд гарсан гэж “Зимниада-2008” наадмын хэвлэлийн албаны ажилтан Галина Солонина ярьж байна. «Анх наадмыг 2003 онд зохиох үеэр 600 хүн оролцож байсан бол өнгөрсөн жил 30 мянган хүн оролцсон. Энэ жил одоогийн байдлаар бүртгэгдсэн хүмүүсийн тоо 20 мянгаас давсан. Баярын төгсгөлд энэ тоо нэмэгдэнэ» гэж Г.Солонина хэллээ. “Зимниада” наадам 4-р сарын 14 хүртэл үргэлжилнэ. Байгал нуурын бага дүү гэгддэг Монгол Улсын Хөвсгөл нууранд мөсөн доорх загас агнуурын олон улсын тэмцээнээр Зимниада олон улсын наадмыг өндөрлөнө. Гадаадын жуулчдад “Байгаль” нэр тэмдгийг таниулахад тус наадам ихээхэн түлхэц болж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>