Foto http://www.onliner.uaДэлхий нийтийн сүлжээ хор хөнөөлтэй программ хангамжийн давалгаанд автжээ. 2007 онд өмнөх 20 жилийнхтэй тэнцэх компьютерийн вирус илрүүлсэн байна. Дэлхийн вирусын эсрэг программ бүтээдэг тэргүүлэх компанийн нэг оросын “Касперскийн лаборатори” компаниас явуулсан судалгааны дүн ийм байна. Судалгааны дүнд тэмдэглэснээр АНУ, Герман, Швед, Испани, Малайз зэрэг улсаас вирус хамгийн их илгээдэг байна. Орос улс эхний тавд багтаагүй байна. Өнгөрсөн жил вирусын программ 2006 оныхтой харьцуулбал 2 дахин нэмэгдсэн гэж “Касперскийн лаборатори” компанийн тэргүүлэх шинжээч Александр Гостев хэллээ.«Хэрэглэгчийн мэдээллийг хулгайлах, электрон шуудангаар вирусыг тараах зорилгоор вирусын программыг зохиодог болох нь судалгаанаас тодорхой байна. Вирус рекламаар хамгийн их дамжин тархаж байна» гэж А.Гостев хэллээ. Энэ жил интернетед вирусын тоо нэмэгдэх хандлагатай байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятадын хорлон сүйтгэгчид файлын вирусыг хамгийн их бүтээсэн байна гэж “Касперскийн лаборатори”-ийн шинжээчид хэллээ. Вирусын программ өнгөрсөн жил үндсэндээ корпорацийн сүлжээгээр тарж байсан бол энэ жил электрон шуудан, он лайн тоглоом, танилцах вэб хуудас, чалчих танхм зэрэг нийгмийн хэрэглгэчдийн сүлжээ вируст өртөнө гэж Александр Гостев үзэж байна. Мэдээж хэрэг эхлээд хулгайлаад дараа нь муу үйлсэд ашиглаж болох хувийн мэдээлэл хадгалагдаж байгаа үйлчилгээ, банкны үйлчлүүлэгчид, электрон хэлбэрээр мөнгө авах янз бүрийн сстем зэрэг нь мөн вируст өртөнө. Үүрэн телефон утас, смартфон маягийн персонал гар утсын төхөөрөг зах зээлд шинээр нэвтэрч байгаатай зэрэгцээд шинэ вирусын программ гарч ирэх магадлалтай. Одоо энэ тухай ярихад эрт байна. Сүлжээнээс персонал компьютерт орсон вирусээс ангижирах их хэцүү. Харин үүнээс ангижирахаас өөр арга байхгүй. Тиймээс компьютертээ вирусээс сайн хамгаалах программ суулгахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Оросын “вирусын эсрэг Касперского” программ дэлхийд эрэлттэй байггаа эгж тус компанийн төлөөлөгч Светлана Новикова ярив. «Бидэнд асар их боломж байгаа. Саяхан “Касперского лаборатори” вирусын эсрэг программ бүтээдэг 10 шилдэг компанийн тоонд орж байсан. Харин өнөөгийн байдлаар зарим нэг үзүүлэлтээр 4-5-р байранд орж байна. Энэ нь Оросын мэдээлэл технологийн салбарын хөгжлийн салбарын чухал үзүүлэлт болох нь гарцаагүй» гэж С.Новикова хэллээ. Интернетэд хувийн мэдээллийг хулгайлснаас учирч буй хохирлын хэмжээ дунджаар 30 хувиар өсөөд байна. Зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар дэлхийн хэмжээнд “ноу-хау” англиллын мэдээлэл хэвлэгдсэнээс учирсан хохирлыг эс тооцвол мэдээлэл алдагдсансанаас 58 тэрбум долларын хохирол учирсан байна. Тиймээс вирусээс хамгаалах программд гар татахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>