Орос улсын эрчим хүчний хэрэглээ жилд 4 хувь, бүс нутгуудад энэ үзүүлэлт өөр өөр байна. Атомын эрчим хүч илүү эрчимтэй хөгжинө. 2020 онд атомын цахилгаан станцад одоогийнхоос хоёр дахин их эрчим хүч үйлдвэрлэх ёстой юм. Одоогоор оросын атомын станц нийт үйлдвэрлэж буй эрчим хүчний 16 орчим хувийг хангаж байна. Нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихад эдийн засгийн хувьд ашиггүй тэр газар атомын станц баривал зохистой гэж эрчим хүчний стратегийн хүрээлэнгийн захирал Виталий Бушуев үзэж байна. Тэр хэлэхдээ: «Ачааллыг атомын цахилгаан станц бус бусад эх үүсвэрээр зохицуулах учраас ус, хийн цахилгаан станц барих ёстой. Сибирь, Алс Дорнодод атомын хоёр цахилгаан станц барих хэдий ч, тус нутаг дэвсгэрт атомын томоохон эрчим хүчийг хөгжүүлэх шаардлагагүй юм. Тэнд тухайлбал 10 мегаватын хүчин чадалтай бага оврын атомын цахилгаан станц зохимжтой. Алс Дорнод, хойд нутаг тэрчигтээ ийм жижигхэн станцаар бүрхэж болох юм. Европын хэсэгт талбайг сайн ашигласан, тухайлбал Курск, Смоленск, Воронежийн атомын цахилгаан станцыг хэлж болно» гэлээ. Атомын цахилгаан сатнцын үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр улс орны экспортын гол бүтээгдэхүүн хийг ихээхэн хэмнэх боломжтой. Нүүрсний цахилгаан станцын үйлдвэрлэлийг хоёр дахин, усан цахилгаан станцын үйлдвэрлэлийг 60 хувиар нэмнэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>