Foto http://www.elets-adm.ruГуравдугаар сарын 3-9-нд Москва хотын 200 гаруй талбайд олон нийтийн өргөн зугаалга болно. Улс орны гол талбай Улаан талбайн Васильевскийн налуу хэсэгт уламжлал ёсоор гол цэнгүүн болно. Энд “Шар тосны” бяцхан хот өргөн олонд үүдээ нээнэ. Морин тойруулга, циркийн үзүүлбэр, уралдаан тэмцээн, тоглоом наадгай, ардын урлагийнхан дуу хуураа өргөхөөс гадна элдэв амттан, мах бүхий оросын хамгийн амттай хуйман, зөгийн балны архи зэргийг амтлах боломжтой. Шар тосны баярыг Орос улсад хэдэн зуун жилийн тэртээ бүр славян хэлтэн омгийнхон жихүүн өвөл харьж, хавар айлчилснйг бэлэгдэн тэмдэглэх болсон юм. Шар тосны баярын гол идээ халуун, алтлаг өнгөтэй, дугуй хэлбэртэй хуймаг нь хавар нар ээж эхэлснийг илтгэдэг байна. Эрт дээр үеэс Орос оронд хуймагт дуртай болжээ. Христосын шашин нэвтэрсэн ч, энэ уламжлал мартагдсангүй. Хүмүүст баяр баясгалан авчирдаг тул шар тосны баяр хүн төрөлхтний баяр хэмээн хамба Егорьевский Марк ярьж байна. «Шар тосны баярыг өөр өөрөөр ойлгох нь бий. Шар тосны баярыг тэмдэглэж байгаа хүмүүс хуучин хэлний баяраа тэмдэглэж байгаа хэрэг гэж бид олонтаа сонсдог. Зарим талаар үүнтэй санал нийлж болно. Гэхдээ нар ээж эхэлж байгаад хүмүүс баярлаж байгаа болохоор бүх нийтийн баяр юм. Бусад оронд болдог багт наадам ч ялгаагүй тухайн хүн Орос, европын орнууд, латин амерк гээд хаана ч байсан хавар ирсэнд бүх хүн баярлаж байгааг илтгэдэг» гэж хамба Марк хэллээ. Шар тосны өргөн нийтийн зугаалга нь хаврын эхээр болдог Италийн багт наамдыг санагдуулдаг гэж 17-р зуунд Мосвад аялсан Германы нэрд гарсан аялагч Георг Шлейссингер хэлсэн байдаг.Яваандаа Оросын нийслэлд болдог шар тосны баяр бразилийн алдартай багт надмаас дутахааргүй болж магадгүй хэмээн Москва хотын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төлөөлөгч Григорий Антюфеев үзэж байна: «Шар тосны баяр олон нийтийг хамарсан, өнгө будаг хосолсон зэргээрээ тун удахгүй Бразилийн багт наадмаас илүү гарна гэдэгт бид найдаж байна. Бразилийн багт наадамд олон орноос их жуулчин ирдэг, дэлхийд их нэрд гарсан ч, дэлхийн бөмбөрцөгийн бусад цэгт болдог ижил төстэй багт наадмаас өргөн хүрээнд тэмдгэлдэгээс өөр ялгарах зүйл байдаггүй. Онцгой үнэ цэнэтэй, угсаатны уламжлал, түүхэнд тулгуурласан тул Шар тосны баяр нь онцгой юм». Орос улсын нийслэлд энэ баярыг 2002 оноос тэмдэглэж эхэлснээс хойш энэ удаагийнх хамгийн өргөн дэлгэр, өнгө будаг хосолсон баяр болно гэж Григори Антюфеев ярьж байна. Өнгөрсөн жил шар тосны баярт нийслэлийнхэн, зочин нийлээд 200 мянга гаруй хүн оролцсон юм. Москвад шар тосны баярын үеэр өдөр бүр ардын уламжлалыг тусгасан тусгай хөтөлбөр бэлдсэн байгаа. Шар тосны баярын өдөр бүр өөр өөр нэртэй, дэг жаягтай байсан. “Уулзалт” хэмээн нэрлэсэн баярын эхний өдөр гадсанд шаасан мануухай хүүхэлдэйтэй тосгоноор дуу дуулан чаргаар давхидаг байсан юм. Шар тосны баяр дуусах 3-р сарын 9-ний өдөр буюу өршөөлийн ням гаригт уламжлал ёосор хүмүүс бие биенээсээ уучлалт хүсч, бурханы өмнө нүгэлээ наминчилдаг байна. Баярын эцсийн өдөр нийслэлийн төв хэсгийн Тверийн гудамжнаа багт наадмын цуваа явж өнгөрнө. Багт наадмын цуваа шар тосны хотхонд ирэх мөчид оросын эстрад, ардын урлагийн концерт, дараа нь өнгө будаг бүхий салют, шар тосны баярын мануухай хүүхэлдэйг шатааж буйг гэрлийн нөлөөгөөр бэлэгдэх юм. Москва хотод шар тосны баярыг, өвлийн улиралтай үдэнэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>