ОХУ-ын эдийн засгийг шинэчлэх, үндэсний ашиг сонирхолоо  хамгаалах чиг бодлого цаашид үргэлжлэнэ гэж Дмитрий Медведев ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь тодорхой болсноос хойш хийлгэсэн анхны бага хурал дээрээ мэдэгдэв.Өнөөгийн ерөнхийлөгч Владимир Путины хамтран зүтгэгч 42 настай Дмитрий Медведев эдийн засгийг либералчлах, улс орныхоо бие даасан гадаад бодлогыг бэхжүүлэхийн төлөө байна гэж сонгуулийн өмнө өгсөн амлалтаа биелүүлэхээ батлав.

<сонсох>