2008 оны 1-р сарын эдийн засгийн байдлын албан ёсны статистик дүн гарлаа. Хэдийгээр дэлхийн эдийн засаг хүнд үеээ туулж байгаа ч, Орос улсын эдийн засаг мэдэгдэхүйц өсч байна. Росбизнесконсалтинг агентлагийн тэргүүлэх шинжээч Александр Яковлев улс орны эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй өгүүлнэ. «Оросын эдийн засгийн эдийн засгийн үзүүлэлт өнгөрсөн жил нэлээд сайн байсан. Оросын хүн амын дотоод эрэлт жинтэй нэмэгдэсэн, хөрөнгө оруулалт их нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн. Гадаад зах зээлийн байдал, нефтийн үнэ бус харин дээрх хоёр хүчин зүйл оросын эдийн засагт нааштай үр дүн гарахад нөлөөлсөн юм. Үндсэн хүчин зүйлээс үзэхэд энэ жил оросын эдийн засагт заналхийлж байгаа зүйл байхгүй. Тухайлбал Орос улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалт их хэвээр байна, хүн амын орлого цаашид өндөр хурдтай нэмэгдэнэ, үүнтэй зэрэгцээд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ ч өндөр түвшинд байна. Үүн дээр нэмээд төр томоохон хөрөнгө оруулагчийн хувиар зах зээлд оролцож, янз бүрийн салбар, дэд бүтцийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөлд үлэмж хөрөнгө оруулсаар байх болно» гэж А.Яковлев хэллээ.Одоо дэлхийн эдийн засагт ажиглагдаж байгаа хямрал Орос улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Оросын банкны систем тодорхой дарамтанд орсныг бид харж байна. Дэлхийг хамарсан эдийн засгийн өргөн хүрээтэй хямрал болохгүй тохиолдолд хөгжингүй, хөгжиж буй орны зах зээлд одоо ажиглагдаж байгаа тэр бэрхшээлтэй асуудлаас орос улсын эдийн засаг олон талаар тусгаарлагдах магадлал бага гэдэгт оросын санхүүгийн байгууллагууд, мөн олонх шинжээчид итгэлтэй байна. Аж үйлдвэрлэлийн үзүүлэлт бараг 5 хувиар өссөн нь дэлхийн эдийн засгийн хямрал оросын эдийн засагт нөлөөлөөгүй болохыг харуулж байна. Олон жилийн хугацаанд анх удаа 1-р сард үйлдвэрлэл өссөн байгаа. Үйлдвэрлэллийн хэмжээ 12-р сард голдуу өндөр үзүүлэлттэй байгаад 1-р сард буурдаг уламжлалтай. Нэгдүгээр сард хүн амын бодит орлого 2007 оны 1-р сартай харьцуулбал 13 хувиар өссөн нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн хамгийн чухал үзүүлэлт юм.

 

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>