Орос улс 3-р сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалахдаа Афганистан, Ойрх Дорнодын асуудлаар хэд хэдэн хэлэлцүүлэг явуулж, терроризмтай тэмцэх шинэ төсөл хэлэлцэхээр төлөвлөж байна. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александ Яковенко “Оросын дуу хоолой” радиод энэ тухай ярилаа. «Орос улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалахдаа шахуу хөтөлбөртэй ажиллана. Олон улсын харилцааны бүх системд онцгой үйл явдал тохиолдсон энэ амаргүй үед Аюулгүйн Зөвлөлийн даргалж байгаа учраас их ачаалалтай ажиллана» гэж А.Яковенко хэллээ.Аюулгүйн Зөвлөлийн 3-р сарын ажлын урьдчилсан хөтөлбөрийн дагуу Афганистан, терооризмтай тэмцэх, Ойрх Дорнод, африкийн гэхчлэн тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулна. Өнөөгийн байдлаар дэлхийн бүх хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байгаа косовын асуудлыг ямар нэг хэлбэрээр хэлэлцэхгүй өнгөрч болохгүй хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Александр Яковленко тэмдэгллээ. Косовод суугаа НҮБ-ын төлөөлөгчдийн тэргүүн Йоахим Рикер НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1244-р тогтоолд үл нийцэх, нэг талын шийдвэрээр тусгаар тогтнолоо зарласныг хүчингүйд тооцож, Косовын Ассамблейг тараахыг Сербийн ерөнхийлөгч Борис Тадич 2-р сарын 18-нд Аюулгүйн Зөвлөлөөс шаардасныг тэрээр санууллаа. Орос улс энэ шаардлагыг дэмжиж байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд Сербүүдээд бух талын дэмжлэг үзүүлнэ гэж Александр Яковленко мэдэгдсэн юм. Сербийн нутаг дэвсгэрт Косовын бүгд найрамдах улс тунхагласан тухайд хуулийн маргаан үүсгэх Сербийн ерөнхийлөгч Борис Тадичийн саяхан гаргасан санал нь тусгаар тогтносон Серб улсын эрх хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд тэмдэглэсэн юм. “Нэг талын шийдвэрээр Сербийн нутаг дэвсгэрийн нэг хэсгийг салгах гэж байгаа учраас энэ шийдвэр хууль эрх зүйн үндэстэй юм”. Сербийн тусгаар тогтнолсон бүгд найрамдах улсын автономит өргөн эрхтэй Косовын тухайд бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1244-р тогтоолыг үндэслэн сербийн удирдалыг ийм алхамыг эсэргүүцэх үндэслэл байхгүй гэж үзэж байна хэмээн дээгүүр албаны дипломатч мэдэгдэв. Улс орны статусын асуудлыг Белград, Приштины тохиролцоонд тулгуурлан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тэргүүн үүрэг гүйцэтгэж, олон улсын хууль эрхийн хэм хэмжээнд нийцүүлсний дүнд урт хугацаанд найдвартай зохицуулах боломжтой гэж Александр Яковенко “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа дурдав.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>