Нийгмийн бодлого Орос улсын үндэсний тэргүүн зорилт хэвээр байна. Үндэсний төслийн зорилт- энэ бол юуны түрүүнд боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ам зүй болон орон сууцны асуудлыг шийдэх явдал бөгөөд Орос улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалын нэг хэсэг, урт хугацааны чиглүүлэгч нь болох ёстой юм гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин мэдэгдлээ. «Хоёр жилийн өмнө бидний сонгосон зорилт зөв байсныг өнөөдөр бүрэн үндэслэлтэ батална. Цаашдаа энэ зорилт Орос улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалын бараг салшгүй хэсэг нь болж, урт хугацаанд үндэсний тэргүүн зэргийн зорилт болох ёстой юм. Хувь хүний өрсөлдөх чадвар, орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөл, орон сууц, боловсрол, эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн орчин үеийн нийгмийн орчныг тухайн хүний эргэн тойронд бүрдүүлэх тухай бүхэлдээ ярих ёстой» гэж В.Путин хэллээ. Засгийн газрын нэгдүгээр орлогч Дмитрий Медведев үндэсний төслийн хэрэгжилтийн урьдчилсан дүнг гаргалаа. «Төслийг дөнгөж эхлүүлж байхад амжилтанд хүрнэ гэдэгт эргэлзэж байгаа талаар багагүй сонсож байсан. Далан бол нийгмийн салбарыг урсчихаас нь сэргийлж тодорхой хугацаагаар тогтоон барих арга буюу цэвэр усны популизм юм. Одоо байдал өөрчлөгдсөн. Сэтгэл хөдлөлийн тухайд ч өөрчлөгдсөн. Энэ ажлын үр дүнд амьдрал сайжирч байгааг хүмүүс мэдэрч, бодит өөрчлөлт гарсныг ажигласан. Ийнхүү итгэл хүлээснээр олон боломж нээгдэж байна. Илүү их амжилтанд хүрэн бодит боломж бүрдэж байна» гэж Засгийн газрын нэгдүгээр орлогч тэмдэглэв.В.Путин нийгмийн бодлогын гурван гол асуудлыг нэрлэсэн юм. Нэгдүгээрт нийгмийн хөтөлбөрийг боловсруулах, тэдгээрнийг үр нөлөө, явцыг үнэлэхэд иргэний нийгэм, мэргэжлийн байгууллагыг оролцуулах явдал. Хоёрдугаарт нийгмийн салбарт бодит өрсөлдөөний орчныг бүрдүүлэх явдал. Гуравдугаарт нийгмийн бодлогыг инновацийн технологид ашиглах. Үндэсний төслийг хэрэгжүүлэх ажил төр засаг, бүх шатны удирдлагад хамгийн чухал болохыг хуралдаанд оролцогчдод В.Путин сануулсан юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>