НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 3-р сард болох хуралдаанаар Орос улс Косовын статусын тухай асуудлыг дахин хөндөх бодолтой байна. НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин энэ тухай Москвад мэдээллээ. Аюулгүйн Зөвлөлийн 3-р сард болох хуралдааныг Орос улс даргална. Албанийн хүн ам голдуу оршин суудаг сербийн Косовын хязгаарын тусгаар тогтнолыг нэг талын шийдвэр, хууль бусаар тунхагласныг хүчингүйд тооцохыг Москва чармайж байна. Энэ асуудлыг хууль эрхийн хүрээнд шийдэх, хувь заяаг нь хэрхэх асуудлаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг Орос улс шаардаж байна. АНУ болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн түүний холбоотнуудын байр суурийг харгалзавал энэ мэдээж амаргүй хэрэг. Тэд энэ оны 2-р сарын 17-нд зарласан Косовын тусгаар тогтнолыг яаран хүлээн зөвшөөрсөн учраас үйл явдлыг энэ чиглэлд өрнүүлэхэд түлхэсэн нь ойлгомжтой. Одоо тус хязгаараас НҮБ-ын төлөөлөгчдийг шахан гаргаж, АНУ, Европын Холбооны ивээлд оруулах ажил өрнөж байна. Косовын эргэн тойронд үүссэн нөхцөл байдал Оросын байр суурь чухал болохыг тэмдэглэж байна. НҮБ-ын дүрэм, олон улсын хууль эрхийн бүх хэм хэмжээг зөрчин Косовын тусгаар тогтнолыг зарлах тухай шийдвэр нь гинжин урвал үүсэх, магадгүй илүү аюултай үйл хэргийг араасаа дагуулж болзошгүй. Сайн дураар нутаг дэвсгэрээ хэсэгчлэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй Сербийг хуваасныг хар. Дэлхийн бөмбөрцөгийн аль ч өнцөгт өнөөдөр биш юм гэхэд маргааш дуу дуугаа авалцах аюултай нөхцлийг бүрдүүлсэн. Гишүүдийн гуравны хоёр нь нэг талын шийдвэрээр Косово усгаар тогтнолоо зарлахын эсрэг байсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг бутаргалаа. Олон улсын хууль эрхийн бүх системд хүчтэй цохилт үзүүлж, дэлхийг шийтгэл үл ногдуулах, хуульгүй болоход хүргэлээ. Үүний зэрэгцээ 30 орчим орон Косовын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах буюу үүнд маш эргэлзээтэй хандаж байна. Тухайлбал Орос улс, Хятад, Энэтэхэг, Индонез, Испани, Грек, Бразиль, Португали болон бусад орон юм. Эдгээр орны хүн ам дэлхийн хүн амын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Дэлхийн 192 орон НҮБ-ын гишүүн байдаг. Тиймээс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Косовын статусын асуудлыг дахин хөндөж, хууль эрхийн голдрилд нь оруулах Орос улсын шийдвэр ирээдүйн олон улсын хамтын нийгэмлэгт нэн чухал болохыг харуулж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>