Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд үрэгдэж, алга болсон оросын соёлын үнэт зүйлийн эмхэтгэсэн электрон каталог буюу мэдээллийн ер бусын эх үүсвэрийг танилцуулга Москвад боллоо. “Дайны хөлд үрэгдсэн соёлын үнэт зүйл” нэртэй өргөн хүрээтэй төслийг хөгжүүлж, электрон каталогийг интернетэд байрлуулжээ. Энэ төсөл 2004 оноос Орос улсад хэрэгжиж байна. Фашист германы булаан эзлэгчидтэй тэмцэл явуулж байсан 1940-өөд онд номын сан, архив, музейгээс авч одсон соёлын эд зүйлийн асар том жагсаалтыг дайнаас хойш 60 жилийн дараа www.lostart.ru вэб хуудсан анх удаа нийтлэллээ. Сая гаруй нэгж эд зүйл алдагдсан ч, энэ эцсийн дүн биш юм. Алдаж, үрэгдсэн соелын өвийн жагсаалт олон оронд байдаг. “Энэ онц чухал ажлыг олон оронд явуулдаг” гэж Пушкины нэрэмжит Москвагийн уран зургийн урлагийн музейн захирал Ирина Антонова үзэж байна. Асар их эд зүйлээ алдсан Орос улсын хувьд электрон эмхэтгэсэн каталог нь онцгой чухал юм. «Уран сайхны үнэт зүйлийн асуудал анхаарал тавьдаг хүмүүст энэ мэдээллийг аль болох эрт уламжилбал сайн. Оросын алдагдсан үнэт зүйл болохыг мэдэхгүй хүн дэлхийн хаа нэгтээ байж болно. Цагтаа Орост байсан эд зүйл хэн нэгний хувийн цуглуулгад орсон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ийм каталог хийх нь нэн чухал» гэж И.Антонова хэллээ. www.lostart.ru вэб хуудас нь зөвхөн алдагдсан зүлийн жагсаалт биш юм. Сүүлийн арваад жил Орос улсад буцаасан уран сайхны үнэт зүйлийн жагсаалт аж. Өнөөгийн байдлаар 22 орон дэлхийн 2-р дайны үеэр улс орны нутаг дэвсгэрээс авч одсон музейн үнэт үзмэр, номын сан болон архивын ховор эдийг ОХУ-д олгоод байна. Учруулсан хохирлын нөхөн төлбөр болгож Орос улсад өгсөн соёлын үнэт зүйлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлийг энэ вэб хуудсанд мөн оруулсан. Энэ яах аргагүй оросын улсын өмч. Соёлын эд зүйл болгоныг гарал үүсэл төдийгүй, өнөөгийн хууль эрх зүйн байдлыг тайлбарласан баримт бичгийг мөн хавсарсан байгаа. Оросын өмчийг эзэмших тухай ямар нэг шинэ эргэлзээ гарах боломжгүй юм.

 

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>