Белградад болсон Косовын тусгаар тогтнолыг эсэргүүцсэн олон нийтийн цуглаан Балканы хойг тэсрэх ирмэгт тулсаныг харуулав. Жагсаал цуглаан сербийн нийслэлийг эмх замбараагүй байдалд хүргэсэн үймээн болж хувирлаа. Цуглаанд оролцогчид Косовогийн тусгаар тогтнолыг дэмжсэн улс орнуудын төлөөлөгчдийн газарт дайран оров. Тэдгээрийн дотор АНУ-ын элчин сайдын яам байна. Хэсэг залуучууд дипломат төлөөлөгчдийн газар дайран орж шатаажээ.

<сонсох>