Foto http://top.rbc.ruТус бүгд найрамдах улсын тэргүүн Кирсан Илюмжинов болон боксын дэлхийн аварга асан Раимкул Малахбеков нарын үзүүлэх тоглолтоор тэмцээн эхэлжээ. Халимагийн бүгд найрамдах улсад сүүлийн үед шахбоксын тухай хаа сайгүй ярих болжээ. Орос улсад өнөө хүртэл ийм төрлийн спорт байгаагүй. Энэ төрлийн спорт нь шатар, бокс гэсэн хоёр төрлийн спортыг нэгтгэсэн тухай зохион байгуулах хорооны дарга Рафаэль Утхунова ярьж байна. Эхний үед 4 минут хэрээтэй шатар тоглоод дараа нь 2 минут боксоор халз тулалдаад дахин шатар нүүх зэргээр 11 үе хоёр спортоор салаавчлан тоглох юм. Аль нэг тэмцээнд түрүүлж ялсан нь уг тэмцээний ялагч болно. Тэмцээний дараа тус бүгд найрамдах улсын тэргүүн Кирсан Илюмжинов шахбоксийн тухай сэтгэгдлээ хэлэхдээ: «Энэ төрлийн спорт Герман, Европт их дэлгэрч байгаа. Манайд бараг бүх сургуульд бокс, шатрын хичээл ордог болохоор бид үүнийг нэвтрүүлэхээр шийдсэн юм. Хүчний төрлийн спортыг оюуныхтай хослуулсан энэ спорт манай бүгд найрамдах улсад дэлгэрэх нь гарцаагүй. Раимкул Малахбековтай халз тулж, энэ спортыг хөгжлийн эхийг тавихаар шийдсэн гэлээ. Халимагийн тэргүүн 12 наснаасаа боксоор хичээллэж, 14 настайдаа дэд аварга дараа Элистын аварга болсон юм. Үүний зэрэгцээ тэрээр шатраар хичээллэж тус бүгд найрамдах улсын аварга болсон юм. Зохион байгуулагчдын ярьж байгаагаар шахбоксын анхны үзүүлэх тоглолтоос үзэхэд энэ спорт Халимаг төдийгүй Орос даяар дэлгэрэх боломжтой нь харагдлаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>