Ерөнхийлөгчийн сонгууль 3-р сарын 2-нд  болоход цөөхөн хоног үлдлээ. Өнөөгийн байдлаар шинжээчид сонгуулийн үр дүнгийн талаар бус улс орны шинэ ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа Дмитрий Медведевт оросын ард түмэн ямар найдлага тавьж байгаа талаар тунгаан бодож байна. Д.Медведев В.Путины сүүдэр болохгүй байх гэсэн найдвар зөв байсан. Д.Медведев В.Путины улс төрийн бодлогод тулгуурласан ч, энэ бодлогыг өргөжүүлж, шинэ зорилго, зорилтоор баяжуулсан сонгуулийн өмнөх хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулсны дараа оросын ард түмний дээрх найдвар зөв болох нь тодорхой болсон юм. Д.Медведевийн талаарх энэ ойлголтоос түүний нэр хүнд өсч байна гэж социологичид үзэж байна. Олон нийтийн санаа бодлыг судлах бүх оросын төвийн ерөнхий захирал Валерий Федоров ярьж байна: «Бусад бүх өрсөлдөгчөөсөө илт тэргүүлж байгаа нэр дэвшигч байна. Д.Медведев сонгуулийн эхний шатанд ялалт байгуулах төлөвтэй байна. Социологийн судалгааны бүх байгууллага түүнийг 70-75 хувийн санал авна гэж таамагласан. Бусад нэр дэвшигчид арай бага санал авна. Сонгогчдын ирцийн тухайд дурын шинээр сонгогдох ерөнхийлөгч хууль ёсны эсэх нь сонгуульд оролцох иргэдийн тооноос хамаарах учраас энэ асуудал багагүй чухал юм. Өнгөрсөн оны 12-р сарын 2-нд болсон парламентын сонгуульд ирсэн хүмүүсийн тооноос илүү байна гэж бид таамаглаж байна. Парламентын сонгуульд сонгогчдын ирц 64 хувьтай байсан. Ер бусын олон хүн сонгуульд оролцсон. Өнөө хүртэл энэ хандлага эсрэгээр байсан. Сонгууль болох тоолонд улс төрийн идэвх суларч байсан. Гуравдугаар сарын 2-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 68-70 хувьтай байгаа юм» гэж В.Федоров хэллээ. Сонгуулийн дүнгээс өөрийнх нь ирээдүй хамаарч байгаа тохиолдолд иргэн санал өгч байгаа нь эрт мэдэгдсэн. Улс оронд байдал тайван байна. Найман жил дараалан эдийн засаг өсч байна. Юу ч өөрчлөх шаардлагагүй, улс төрийн идэвх гаргах үндэслэлгүй мэт санагдаж байж болох юм. Ноцтой асуудлыг уламжлалт аргаар шийдэх боломжгүй гэдгийг хүмүүс ойлгож эхэлж байна. Хөрөнгийг дахин хуваахад өмчийн давхаргыг үл устгах. Медведев эдийн засгийн төдийгүй ертөнцийг үзэх чигийг өөрчлөх саналтай байна. Өнөө үед оросын хүн амын олонх нь хуулийг заавал биелүүлэх албагүй, цалингийн өсөлт хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөд үл нийцдэг байдалд дасчээ. Энэ байдлыг тэрчигт нь орхиж болно. Тэр нь хялбар. Тэгвэл Орос улс хэзээ ч дэлхийн хамгийн хөгжингүй таван орны нэг болж чадахгүй. Хөгжлийн тогтвортой байдлыг зогсонги байдалд оруулахаас эмээж байгаа хүмүүс Медведевийн төлөө саналаа өгнө.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>