Нью-Йоркийн бараа таваарын биржийн мягмар гаригийн худалдаагаар нефтийн үнэ дээд цэгт хүрлээ. Баррель нефтийн үнэ 100 доллароос давсан байна. Өмнөх худалдаатай харьцуулбал нефтийн үнэ 4,5 гаруй доллароор нэмэгджээ. АНУ-ын эдийн засаг хямарсан энэ үед “хар алтны” үнэ ийнхүү өссөн нь сайн хэрэг. АНУ-ын эдийн засгийн хямралаас үүдээд нефтийн хэрэглээ багасч, үнэ буурна гэж таамаглаж байсан юм. Харин эсрэгээр боллоо. Тус бүр онц ач холбогдолгүй ч багц хүчин зүйл бүхэлдээ үнэд нөлөөлсөн.Гол хүчин зүйл нь нүүрс ус төрөгч хомсдож магадгүй гэсэн болгоомжлоллоос үүдэлтэй юм. Нефтийн томоохон нийлүүлэгч хэд хэдэн орон бэрхшээлтэй тулгарч, нефтийн зах зээлд хараат бус бодлого явуулахаар төлөвлөж байна. Нигерийн байдал тогтворгүй байгаа, Иран улс нефтийн өөрийн гэсэн биржтэй болох төлөвлөгөө, Венесуэл АНУ-ын хямралыг хэлж болно. Америкийн “Экссон-Мобил” компани Венесуэлийн “Петролеос де Венесуэл” компанийн эсрэг шүүхэд зарга мэдүүлснээс АНУ, Венесуэлийн хооронд хямрал дэгдсэн. Венесуэлийн хэдэн тэрбум долларын дансыг битүүмжилж, АНУ-д Венесуэлээс нүүрс ус төрөгч нийлүүлэхэд хязгаарлалт тавьсан уршиг тариад байна гэж Латин америкийн хүрээлэнгийн шинжээч Петр Яковлев сануулав. «Хоёр орны харилцааны хямраалаас үүдэн ийм байдал зүй ёсоор үүссэн. Үүний улмаас дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн. Энэ хандлага хадгалагдах шинжтэй байна» гэж тэр хэллээ.Хамгийн гол нь нефть экспортлогч орнуудын байгууллагын үйлдэл тодорхойгүй байгаа тохиолдолд нефтийн үнэд нөлөөллөө. Тус байгууллага америк болон дэлхийн эдийн засгийн уналтад хариу үйлдэл хийх нь гарцаагүй. Нефть олборлогчид долларын ханшны уналтаас учирсан хохирлыг нөхөхийг эрмэлзэнэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>