Тус нэгдэл 2009-2015 он хүртлэх хөтөлбөрийг боловсруулсан байна. Арктикийн бүс, Каспийн тэнгисийн оросын хэсэг, “Угра” үндэсний байгалийн цэцэрлэгт хүрээлэн болон бусад бүс нутгийг удирдах, мониторинг хийх хэд хэдэн зорилтот систем боловсруулжээ. Оросын бүс нутгийг хөгжүүлэх ашиг сонирхолд сансрын мэдээллийг өргөн ашиглах тухай ярьж байна. Сансрын үйл ажиллагааны үр дүнг ашиглах нь эдийн засгийн асар их үр нөлөөтэй юм. Сансрын мэдээллийг ашигласнаар геодези, архитектур төлөвлөлт, тээврийн урсгалыг удирдах зэрэг янз бүрийн ажлыг хийж гүйцэтгэх хугацааг хэмнэж, зардлыг 2-3 дахин бууруулна.Сансрын бүтээлийн үр дүнг практик амьдралын янз бүрийн салбарт анхны жил ашиглаж байгаа биш билээ. Иргэний аж үйлдвэр болон ахуйд ашиглаж байгаа сансрын байгууллагын хийсэн бүтээлээр Роскосмост байнгын үзэсгэлэн нээсэн юм. Тухайлбал “Квант” эрдэм шинжилгээ аж үйлдвэрийн байгууллагын үзмэрийн хэсэгт дулаан, нар, хими зэрэг янз бүрийн эрчим хүчийг шууд цахилгаан болгон хувиргах арга, эдгээр эрчим хүчинд тулгуурлан цахилгаан тэжээлийн атомын эх үүсвэрийг бүтээснээ үзүүлжээ. Эдгээр тоног хэрэгсэл нь салхи, нар зэрэг сэргээгдэх эрчим хүчинд тулгуурлан ажилладаг гэж “Квант” компанийн орлогч дарга Александр Зарубин хэллээ. Харилцаа холбоо, хийн гол шугам, цахилгаан тээврийн хэрэгслийг эрчим хүчээр хангадаг цахилгаан хими, цахилгаан дулааны генераторын систем бий. Урьд сансрын судалгааны үр дүнг зөвхөн хүчний байгууллага тухайлбал нарны зөөврийн станц байгуулах зэрэг хэрэгцээнд ашиглаж байсан. Александр Зарубин цахилгааны агаар металлын эх үүсвэр зэрэг сансрын сонирхолтой бүтээлийн тухай ярихдаа : «Үнэхээр гайхалтай эд, дэлхийд хаана ч үүнтэй төстэй бүтээл байхгүй. Электролит нь тодорхой хэмжээгээр чанасан давсны уусмал байдаг. Нэг зай 2 вольтийн хүчин чадалтай. Одоогоор 1 вольтын зайг бөөнөөр үйлдвэрлэж байна. Хувиргагчид бас бий. Зургаан хоосон “сав” 8 кг жинтэй. Энэ төхөөргийг багажинд хийх эсвэл гар дээрээ өргөөд явах боломжтой. Хувиргагч хэдий хэмжээний цахилгаан хэрэгтэй байна төдий хэмжээний цахилгаан гаргадаг. Хувиргагч 4,5 вольт, 7,5 эсвэл 12 вольтын хүчдэл өгдөг. Овор хэмжээгээр том биш, мөн хүнд биш энэ төхөөргийг хаана ч ашиглаж болно. Цахилгааны элемент шатахад, задралын бүтээгдэхүүнтэй нэгдэж, экологийн цэвэр элементээр угаагдаад, шинэ анод бий болдог. Урьд энэ нууц бүтээлийг тэнгисийн цэргийн хүчин, флотын аврах хэрэгсэл, шумбагч хөлөгт ашиглаж байсан” гэж Александр Зарубин тэмдэглэллээ. Ямар ч онц тохиолдолд энэ агрегатыг цэнэглээд хөлөг дээрх давстай усыг утгаж авах боломжтой. Цөл, уулархаг бүс нутгийн онц тохиолдолд давстай усыг электролитээр ашиглах ухаалаг энгийн арга олсон. Энэ тохиолдолд ус өөрийн цистернээсээ гарна. Сансарт цахилгааны металл-агаарын эх үүсвэрийн үйлдлийг мөн л зарчмаар өөр төхөөрөгт ашигладаг. “Квант” компанид ампул зайг хийдэг. Энэ төхөөргийн гол цөм нь хар катодын ялтаста байгаа юм. Энэ нь ердийн нүүрс бус цоо шинэ бодис агуулж байдаг. Дизель шумбагч хөлөг онгоцонд зориулж электрохимийн генераторт тулгуурлан ноу хауг боловсруулсан. “Квант” компани зөвхөн энэ төхөөргөөр 50 орчим патент авсан байна. Нэгэн үе аж үйлдвэрийн нууц бүтээл байсан бол одоо өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болжээ. Энэ төхөөргийн загасчдын дэлгүүрт худалддаг. Гадаадад нийлүүлэхээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Роскосмосын үзэсгэлэнд тавьсан өөр нэг төхөөргийг мөн л иргэний салбарт ашигладаг. Лавочкины нэрэмжит шинжлэх ухаан аж үйлдвэрийн байгууллага үүнийг бүтээжээ. Тус байгууллагын төлөөлөгчид энэ төхөөргийн боломжийг харуулсан байна. Энэ хоёр системтэй дэлгэц нь оросын ГЛОНАСС, америкийн Жи-Пи-Эс системийн навигаторуудаас мэдээлэл авах боломжтой юм. Жи-Пи-Эс-ийг салгахад, төхөөрөг зөвхөн ГЛОНАСС-аар ажиллах бас боломжтой. Аппарат болоод дагалдах хэсгийг Москва дахь сансрын төхөөрөмж бүтээх Хүрээлэнд бүтээжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>