Тэнгисийн усыг цэвэршүүлэх ер бусын төхөөрөг бүхий хөвөгч атомын цахилгаан станц, цөлд хуурай агаараас ус гаргаж авах зэрэг онц нөхцөлд цэвэр ус гаргаж авах олон төслийг Сарагост болох “Экспо-2008” Орос улс танилцуулна. Дэлхийн үзэсгэлэнгийн гол сэдэв ус байна. Усны хомсдол нь 21-р зууны тулгамдсан асуудал болсныг үзэсгэлэнг зохион байгуулагчид тэмдэглэж байна. Дэлхийн 3 хүн тутмын нэг нь усаар гачигдаж байгаа тухай НҮБ-ын тоо баримтанд дурджээ. Усжуулалт, усан сан бохирдох, усыг хангалттай цэвэрлэхгүй байгаа зэрэг нь байдлыг улам хүндрүүлж байна. Тиймээс устай холбоотой янз бүрийн технологийг үзэсгэлэнгийн анхаарлын төвд байна. Орос улс усны ер бусын экосистем, цэвэр усны асар их нөөцөө танилцуулах чухал зорилт тавиад байна. Хамгийн гол нь энэ боломжоо танилцуулж, энэ баялгаа хадгалах хүсэлтэй байх нь чухал гэж ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дэд ерөнхийлөгч, “ЭКСПО-2008” дэлхийн үзэсгэлэнгийн оросын хэсгийн ерөнхий комиссар Владимир Страшко ярьж байна. «Орос улсад усны нөөцийг ашиглахтай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг нэгдүгээрт харуулах. Хоёрдугаарт Орос улс нефть, хий төдийгүй стратегийн ач холбогдолтой усны нөөцөөр баялаг болохыг харуулна. Орос улс цэвэр усны гайхалтай нөөцтэй. Бид үзмэрээрээ дэлхийд нээлттэй, хамтран ажиллахад бэлэн байгаагаа харуулахыг зорьж байна. Орос улс цэвэр усны нөөцөөсөө хуваалцах хэд хэдэн төсөлтэй” гэж Владимир Страшко хэллээ. “ЭКСПО-2008” үзэсгэлэнг сонирхогчдод Орос улс хэд хэдэн гэнэтийн бэлэг барина. Үзэсгэлэнгийн оросын хэсгээс улс орны усны янз бүрийн нөөцтэй танилцах боломжтой юм. Энэ бол Байгаль нуур, хойд Мөсөн далайн ус, олимпийн наадам болох Сочи хот эрэг дээр нь оршдог Хар тэнгис зэрэг юм. Дэлхий даяар алдаршсан оросын хаадын хотын захын өргөөний Петергофын үзэсгэлэнт усан оргилуур гол үзмэр байна. Олон улсын үзэсгэлэнгийн том дэлгэцнээ, мөн усан оргилуурын хэсэгт цэцэрлэгт хүрээлэн, ордон, усан оргилуурын энэ хотыг танилцуулна. Жинхэнэ хөшөөг Испанид болох энэ арга хэмжээнд тусгайлан авчирна. “ЭКСПО-2008” үзэсгэлэнг зохион байгуулагчид, үзэсгэлэнгийн оросын хэсэг хамгийн их сонирхол татна гэдэгт итгэлтэй байна. Үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орон оролцоно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>