2014 онд өвлийн олимпийн наадмыг зохион явуулах хотын амьдралд тохиох тэмдэглэлт үйл явдал бүрийг их гар бичмэлд оруулах шинэ уламжлал тогтоод байна. “Гар бичмэл” хотын музейд хадгалагдах бөгөөд олимп болох хотын оршин суугч бүр наадам болохоос долоон жилийн турш Сочи хотынхон юу мөрөөдөж, юуны төлөө зорьж байсныг мэдэх боломжтой юм. Урлаг, шинжлэх ухааны янз бүрийн салбарт амжилт гаргасан Сочи хотын сурагчдад тус хотын дарга тэтгэлэг гардуулж байгаа тухай гэрэл зургийн сурвалжлагыг номонд оруулсан байна. “Гар бичмэлд” тэтгэлэгт сурагчдын гэрэл зураг, тэдний мөрөөдлийн тухай тэмдэглэлийг оруулжээ. Сурагчид өөрийн гэсэн аялал жуулчлалын бизнес эрхлэх, спортод өндөр амжилт гаргах гээд янз бүрийн хүсэл мөрөөдлөө тэнд бичсэн байна. 12 настай Анастасия Астасьефа номонд анхны тэмдэглэл бичсэн байна. Тэрээр “Зул сарын морин тойруулга” бүх оросын наадам, “Бүжгийн ид шид” олон улсын тэмцээний аварга юм. Бяцхан охин бүжгэн жүжигчин болж Петербургийн Мариинскийн театрт бүжиглэх хүсэлтэй байгаагаа бичжээ. Нэр хүндтэй тайзнаа бүжиглэх Анастасигийн хүсэл биелэх эсэхийг цаг хугацаа харуулна. Харин тэрээр тун удахгүй театрын жүжигт оролцох боломжтой. Театрын уран сайхны удирдаач Валерий Георгиев Сочи хотод дуурь, бүжгэн жүжгийн нэрд гарсан гоцлол жүжигчид оролцсон томоохон наадам зохион байгуулах бодолтой байна.Сочи хотод энэ оны 4-р сард болох оросын уран барималчдын форумын үйл явдлыг “Гар бичмэлд” тэмдэглэнэ. Амралт сувилалын хотод зориулсан мод, чулуугаар хийсэн уран бүтээл олон нийтийн нүдний өмнө бий болно. Сарын хугацаанд уран бүтээлээ туурвина. Хотын захиргаанаас уран бүтээлчдэд шаардлагатай бүгдийг олгох юм. Тухайлбал багахан урлан байгуулах, материалаар хангах ажээ. Уран барималчид хотын хамгийн алдартай газар болон тэнгисийн вокзалын талбайд, уран сайхны музей, Приморийн эрэг дээр ажиллана. Харин уран барималчид Хар далайн эрэг явахаар бэлтгэж байна. Сочи хотод олон улсын өвлийн хөгжмийн бага хурал SWMC-2008 форумд оролцох хүмүүс хэдийн иржээ. Энэ форум шөний зугаа цэнгээний мэргэжилтнүүдэд зориулагджээ. “Бидний ажил бүжиглэх” гэсэн уриан дор энэ форум болсон байна. Гурав дахь удаагаа болж байгаа дөрвөн өдөр үргэлжлэх форумд шоу бизнес зохион байгуулагч, хөгжмийн сэтгүүлч, жүжигчин, ди-жей, продюссер, дууны найруулагч, дизайнер, зах зээл судлаачид хүрэлцэн ирсэн байна. Орос, Их Британи, Нидерландын вант улс, Эстони, Белорус, Украины томоохон төвийн төлөөлөгчид Сочид ирсэн байна. Шоу бизнесийн 1000 гаруй хүн санал, туршлага солилцож, холбоо тогтоон ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>