Foto http://www-sbras.nsc.ruНовосибирскийн Академгородкийн эрдэмтдийн байранд саяхан “Монголыг нээх” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа. Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын амьтны экологи, систематикийн хүрээлэнгийн захирал, эрдэмтэн гэрэл зураг сонирхогч Виктор Глупов үзэсгэлэнг гаргажээ. Виктор Глупов 2002 оноос Томскийн их сургулийн Монгол улсад хийсэн эрдэм шинжилгээний экспидицэд нэг бус удаа оролцсон юм. Тус их сургууль ботаник, газар зүй, геололги зэрэг салбарын монгол ажил нэгт нөхөдтэйгээ дотно харилцаатай байдаг билээ. Глупов өөрийн мэргэжлээрээ шавьжтай холбоотой материал цуглуулж, гэрэл зураг авсан байна. Тэрээр бага наснаасаа гэрэл зураг авч эхэлжээ. Тэрээр монголын хүүхэд, хөгшид Монгол улсын гайхалтай, бараг сансрын гэж хэлж болох гэрэл зураг авсан. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович гэрэл зураг сонирхогчтой утсаар холбогджээ.
Асуулт: Монголд таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зүйл юу вэ? хэмээн манай сурвалжлагчийн тавьсан асуултад Глупов ийнхүү ярьж байна.
В.Глупов: «Надад хүмүүс нь хамгийн их таалагдсан. Би тэдэнд бүр хайртай болсон. Тэд их зочломтгой, сайхан сэтгэлтэй хүмүүс. Монголчууд ямар сайхан дуулдаг гэж санана. Би хуарангаасаа холдоод өдөржингөө зураг авсан. Гэнэт маш сайхан хоолойгоор хүн дуулахыг сонссон. Би бүр гайхаж хоцорсон. Тэр хүн дуундаа болоод намайг ч ажраагүй. Миний сэтгэл их татагдсан. Миний уран бүтээлд монголын сэдэвтэй гэрэл зураг их байдаг. Мэргэжлийн хүн үнэлсэн зургууд ч бий. Улс орны нүүр царайг харуулахын тулд хүүхэд, хөгшдийг нарийн зураг авах хэрэгтэй. Тэдний нүднээс мэргэн ухаан, ирээдүйдээ итгэх итгэл харагддаг. Сүүлийн үзэсгэлэнд би 15 гэрэл зураг тавьсан. Зарим гэрэл зурагтаа нэлээд сэтгэл хангалуун байгаа. Би хотдоо Монгол гэрэл зургийн үзэсгэлэнг нэг бус удаа гаргаж байна. Гэрэл зураг сонирхогч хүн үзэсгэлэн гаргах нь асар их хөл хөөрцөг болдог. Эрдэмтдийн байшингийн хоёр танхимд 80 гэрэл зураг тавьсан. Бүгд Монголын сэдэвтэй. Тиймээс үзэсглэнгээ “Монголыг нээх нь” гэж нэрлэсэн. Би энэ орныг өөртөө бус үзэгчдэд нээсэн. Үзэсгэлэнг үзсэн хүмүүс надтай уулзаад “Энэ бол үнэхээр Монголын нээлт, энэ орон хичнээн сайхан, олон янз юм бэ?” хэмээн хүмүүс надтай уулзахдаа хэлж байсан. Гэрэл зураг цөөхөн байна гэж шүүмжилсэн. Би 300 гэрэл зургийг ч тавьж болно. Хамгийн гол нь танхимын зайд баригдсан учраас л тэр».
Асуулт: Дахин Монголд очих уу?
В.Глупов: «Би зургаадугаар сард явахаар төлөвлөж байна. Хувийн ажлаар очино. Гэхдээ манай хүрээлэн Монголын ургамалыг хамгаалах хүрээлэнтэй гарын үсэг зурахаар зэхэж байна. Тэгвэл би Монголд жил бүр очино. Тэгэхлээр зураг аваад л байна. Энэ орны ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тэд аз жаргалтай байгаасай гэж хүсч байна».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>