“Косовын будлиан”- Приштины нэг талын шийдвэрээр тусгаар тогтнолоо зарласны дараа дэлхийд үүссэн нөхцөл байдал нь олон улсын эрхийн хэм хэмжээг зорчөөд зогсохгүй манай тоймч Александр Ватутины үзэж байгаагаар дайны дараах олон улсын харилцааны бүх системийг эвдэх урьтал нөхцлийг бүрдүүлээд байна. Ялта, Потсдамд 1944-1945 онд болсон бага хурлаар гитлерийн эсрэг эвслийн удирдагчдын үндсийг нь тавьсан, мөн 20-р зууны хоёрдугаар хагаст дэлхийн улс орнуудыг цөмийн хямралд хүргэхээс тогтоон барихад тус болсон аюулгүй байдлын систем ноцтой сорилтой тулгараад байна. Дайны дараах хилийн хөдөлбөргүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэх нь олон улсын хэм хэмжээний үндэс болсныг сануулъяа. НҮБ буюу дэлхийн хамтын нийгэмлэгийн зөвшөөрлөөр хүч хэрэглэдэг. Энэ зөвшөөрлөөс өөр зүйл хэрэггүй. Ардчилсан, тусгаар тогтносон Серби улсад сүүлийн 10 жил тохиолдсон үйл явдал нь олон улсын харилцааны хууль болон хүчний хоорондын харьцааны зөрчил байлаа. Сербчүүдийн гарыг мушгиад голдуу АНУ, түүний европын холбоотнуудын өдөөн хатгалгаар үүссэн нөхцөл байдал түүхэнд бас тохиож байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн өмнөхөн Европт болж байсан үйл явдлыг санагдуулж байна. Тэр үед Гитлерийн германы нутаг дэвсгэрийн санаархалыг гүйцэлдүүлэхийн тулд дэлхийн гүрнүүд мюнхений хуйвалдаан хийж Чехословакийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг Судетийн мужаас татгалзахыг шаардаж байсан юм. Үүний дүнд хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их цус урсгасан дайн болсон. Тэр үед ч ялгаагүй өнөөдрийнх шиг дэлхийг аврах сайн сайхан зорилгын халхавчинд бүгдийг хийж байсан. Түүхийн сургамжийг санаж байх ёстой гэж манай шинжээч, улс төр судлаач Александр Коновалов ярьж байна: «Мюнхений хуйвалдааны дараахан дэлхийн улс орнууд Гитлерт Чехославакийн хэсгийг найр тавин өгснөөр Гитлерийг тогтоон барьсан гэж үзэн Британий ерөнхий сайд нутагтаа онгоцноос буусан даруйдаа гарын үсэг зурсан цаас үзүүлэн “Би та нарт энх тайвныг авчирлаа” гэж хэлсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхийн өмнөхөн ийм явдал тохиолдсон. Дэлхийд дайн дэгдэх аюул нүүрлэж байгаа эсэх талаар мэргэлэхийг хүсэхгүй байна. Бурхан ивээж, томоохон дайн болохгүй байж болно. Орон нутгийн шинжтэй мөргөлдөөн мэдээж хэрэг гарч байна». “Косовын будлиан” дэлхийн олон бүс нутагт “даалууны нөлөө” шиг үр дүн гаргаж болзошгүй. Тиймээс Брюссель, Вашингтонд үүссэн нөхцөл байдлыг онцгой тохиолдол хэмээн мэдэгдэж байгаа нь муу тоглоомын сайн минаас өөрцгүй юм. Үүний ард европт зөрчил, мөргөлдөөнийг турхирах сонирхолтой зонхилогч гүрнүүдийн ашиг сонирхол нуугдаж байна. АНУ-ын хувьд Балканы хойг гэдэг Косово дахь цэргийн томоохон бааз төдийгүй хуучин тивд Ойрх Дорнодоос нийлүүлж буй эрчим хүчний нөөцөд хяналт тавих боломж бүрдэнэ. Тэгэхлээр Косовын тусгаар тогтнол гэдэг дэлхийд шинэ дэг журам тогтоох шалтаг юм. Энэ тохиолдолд олон улсын эрхийн хэм хэмжээг хадгалж, НҮБ-ын нэр хүндийг үл унагаж, сербчүүд болон косовын албаничуудын хооронд яриа хэлэлцээг үргэлжлүүлэх Москвагийн уриалга чухал билээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>