Foto http://www.academy.uzСанкт-Петербургийн дорно дахины гар бичмэлийн хүрээлэн дорно дахины 65 хэл дээрх 100 мянга гаруй номын цуглуулгатай юм. Саяхныг хүртэл Москвагийн дорно дахины хүрээлэнгийн салбар байсан энэ том хүрээлэн 1-р сард бие даасан статустай болжээ. Петербургийн хүрээлэн ховор номынхоо тоогоор Британийн номын сан, Францын үндэсний номын сантай дүйцэнэ. Лалын шаны түүхэнд хамгийн эртний ариун ном гэгддэг 8-р зуузын коран судар Дорнын гар бичмэлийн хүрээлэнд хадгалагддаг. Мөн 10-17-р зууны араб хэл дээрх христийн уран зохиолыг хэлж болно. Санкт-Петербург хот Орос улсын нийслэл байх үед буюу 190 жилийн тэртээ Азийн музей бий болсон юм. Оросын эзэн хааны зарлигаар гадаадаас дорно дахины хэл дээрх ном авчрах үүрэгтэй байсан дипломатуудын хүч чармайлтаар 19-р зуунд тус хүрээлэнгийн цуглуулга өргөжсөн байна. Тусгай археологийн экспидицийн явцад цуглуулга нь улам нэмэгджээ. Азийн музей нь 20-р зуунд байгуулагдсан дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгээс ууган байгууллага юм. Энэ хүрээлэнгийн ачаар Петербургийн дорно дахины сургууль түүхэн дурсгал, эх бичвэрийг яаралгүй, сайтар судалсны дүнд сонгодог шинжлэх ухааны чиглэлийг баталсан юм. Хотын соёл сонгодог, бодитой, олон соёл нэвтэрсэн байдлаараа Петербургийг сонгодог дорно дахины судлалын төв гэж үзэж болно гэж дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн захирал Ирина Попова ярив. «Петербург ямагт олон үндэстний хот байсан. Энд орчинд итгэл үнэмшил, соёл нэвтрсэн байдаг. Манай дорнын цуглуулгад янз бүрийн соёлын бүтээл, христос, лал, будда зэрэг янз бүрийн шашин, мөн бүс нутгийн буюу жижигхэн үндэстний цөөнхтэй холбоотой бүтээл байдаг» гэж Ирина Попова хэллээ. Оросын эрдэмтэд эртний баримт бичгийг судлаад, Ази, хойд Африк, Номхон далайн бүс нутгийн орнуудын түүхэнд жинхэнэ нээлт хийсэн юм. Үүнээс гадна тэд тангад судлал зэрэг шинжлэх ухааны жинэхэнэ бүтээл хийсэн билээ. Чингис хааны үр удам 12-р зуунд энэ үндэстнийг хүйс тэмтэрсэн юм. Монголын байлдан дагуулагч Тангадын нутагд амиа алдсан. Оросын судлаач Петр Козлов 20-р зууны эхээр Азид экспидиц хийхдээ бараг “үхсэн” гэж хэлж болох тангад хэл дээрх номын санг илрүүлсэн байна. Хожим нь Петербургийн нэрд гарсан судлаач Евгений Кычанов энэ бүх уран зохиолыг судлаад жилийн өмнө дэлхийд өөр хаана ч байхгүй “Тангад-орос-англи-хятад хэлсний толь бичиг” хэвлүүлжээ. Петербургийн дорно дахины судлаачдын эрдэм шинжилгээний хөдөлмөр нь манай орчин цагийнхан эрт дээр үеийн ард түмэн, бүхэл бүтэн соёл иргэншилтэй нэг үгээр хэлбэл ярилцаж байгаа хэрэг юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>