Одооноос тус бүгд найрамдах улсад шинэ хүчин чадалтай усан цахилгаан станц, зам, төмөр замын шугам, нүүрс, нефтийн ордыг эзэмшиж байна. Бүс нутгийн хамгийн том Лена цутгалангийн Вилюй голын Светлиний усан цахилгаан станцад шинэ агергат саяхнаас тог нийлүүлж эхэлсэн. Якут гэж юу вэ? Европын нутаг дэвсгэрийн гурав хуваасны нэгтэй тэнцэх эсвэл Франц, Норвегийн нутгаас тав дахин их нутаг дэвсгэртэй юм. Нутгийн тал нь мөнх цэвдэг. Энд нүүр ус төрөгч, алмас, өнгөт металлын арвин их нөөц байдаг. Нутгийн оршин суугчдын тээврийн үндсэн хэрэгсэл нь буга, нисдэг тэрэг, бага оврын нисдэг онгоц юм. Зам бараг байхгүй. Хэтийн төлөвтэй төсөлд хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа ч, бүх зүйл нүдэн дээр өөрчлөгдөж байна. Түлш эрчим хүчний салбар, тээвэр дэд бүтцийг хөгжүүлэхэд эрс өөрчлөлт гарна гэж Якутын ерөнхийлөгч Вячеслав Штыров тэмдэглэллээ. «Бид ахархан хугацаанд бүх оросын болон олон улсын хэмжээний нефть хийн үйлдвэрлэллийг цогцлуулах ёстой. Цаашид Ази Номхон далайн бүс нутгийн орнууд, Алс Дорнодод нефть нийлүүлэхэд Дорно Сибирь-Номхон далайн хоолойгоор 10 сая тонн нефть олбрлож, дамжуулах шаардлагатай юм. Ази Номхон далайн бүс нутаг, Алс Дорнодын хэрэгцээг тэрчигт нь хангахад жилд 50 тэрбум шоо метр хий олборлох ёстой. Үүнээс гадна гадаад, дотоодын зах зээлийн хэрэгцээг хангахад дэлхийд хамгийн томд ордог Эльгийн нүүрсний орд газрыг эзэмших шаардлагатай байна» гэлээ. Энэ болон бусад төслийг хэрэгжүүлэхэд дэд бүтэц шаардлагатай. Тиймээс Якутад төмөр зам, улсын гурван авто зам, нутгийн өмнөд хэсэгт усан цахилгаан станцын суурийг барьж байна. Үүнээс гадна “Өмнөд Якут” төсөл хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд аж үйлдвэрийн салбар байгуулна. Өөрөөр хэлбэл хувийн-төрийн түншлэлд тулгуурласан босоо интеграцчлагдсан гинжийн байгууллага байгуулах юм. Энэ бүхэн оросын болон гадаадын хөрөнгө оруулагчдын Якутад хөрөнгө оруулах сонирхлыг татаж байна. Япон, Өмнөд Солонгос, Хятад улсын компаниуд тус бүгд найрамдах улсад хэрэгжих янз бүрийн төсөлд хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэд юуны түрүүнд нүүрс, төмрийн хүдрийн орд газрыг эзэмшихэд оролцох бодолтой байна.

Орчуулагч  Г.Нарангарав

<сонсох>