Косовын засаг захиргаа өчигдөр буюу 2-р сарын 17-нд тусгаар тогтнолоо зарлаллаа. Болгоомжилж, таамаглаж байсан зүйл тохиолдлоо. Серби шийдвэртэй эсэргүүцэж, Орос тэргүүтэй хэд хэдэн орон эрс татгалзаж байсныг үл харгалзан Албанийн салан тусгаарлагчид АНУ болон Европын Холбооны дэмжлэгэд түшиглэн зорьсондоо хүрлээ. Одоо тэгэхлээр яах вэ? Серби улс орноо хэсэглэн хуваахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Белград энэ шийдвэрийг нэг талын, жигтэй үйлдэл хэмээн зүй ёсоор үзэж байна. Энэ шийдвэр нь хууль эрх зүйн үндэслэлгүй юм. Ойрын үед тусгаарласан хязгаар нутгийн эсрэг эдийн засгийн зарим арга хэмжээ авна. Энэ арга хэмжээнүүд нилээд үр нөлөөтэй байж болно. Тус хязгаарын эдийн засаг ядуурлын байдалтай байгааг харгалзах хэрэгтэй. Тухайлбал ажилгүйдлийн түвшин 40-60 хувьтай байна. Косовын тусгаар тогтнолыг яаран хүлээн зөвшөөрөх орнуудтай Сербийн харилцаа илт муудна. Эдгээр орнуудтай дипломат харилцаагаа таслахгүй ч, Сербийн хувьд тэдний ач холбогдол буурна гэж Сербийн ерөнхийлөгч Борис Тадич саяхан анхааруулсан юм. Тухайлбал АНУ, Их Британи, Франц, Герман, Итали зэрэг хэд хэдэн орон юм гэж шинжээчид үзэж байна. Орос улс ч энэ асуудлаас хол хөндий байхгүй. Орос улс эхлээд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр яаралтай зөвлөлгөөн хийх бодолтой байна. Өмнөх хурлаар Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүний 10 нь Косово тусгаар тогтнолоо зарлахын эсрэг байсан юм. Хурц, ширүүн маргаан өрнөнө. Энэ ч ойлгомжтой. Өргөн хүрээнд аваад үзвэл энэ нь зөвхөн Косовын асуудал биш юм. Аюулгүйн Зөвлөлийн 1244 тогтоолыг үл хайхарсан болохоор НҮБ-ын нэр хүндэд цохилт болно. Тус байгууллага Сербийн Косовын хязгаарын тусгаар тогтнолыг батлахын зэрэгцээ тус хязгаарын “өөртөө засах өргөн эрхийг” баталгаажуулсан байна. Олон улсын эрхийн зарчим ялангуяа хилийн дархан байдлыг хөсөр хаясан юм. Энэ асуудал үүгээр хязгаарлагдахгүй. Косово дахь НҮБ-ын төлөөлөгчид 6-р сард үйл ажиллагаага хумих ёстой. Тэдний оронд Европын Холбооны 2000 орчим цагдаа, түшмэл ажиллах юм. Тэднийг НАТО-ийн 17 мянга орчим цэргийн албан хаагч дэмжинэ. Энгийн үгээр хэлбэл нилээд аюултай үйл явдал тохионо. Европын Холбоо, НАТО бүс нутгийн нөлөө бүхий хоёр байгууллага НҮБ-ыг зайлуулна. Тэд “лонхон дахь бирдийн ид шид”-ийг хариулж чадах эсэх нь эргэлзээтэй. Европ болан бусад бүс нутагт байгаа салан тусгаарлах олон хөдөлгөөнийг хэлж байна. Нэг талын шийдвэрээр Косовын тусгаар тогтнолыг зарласан үр дагаврыг урьдчилан хэлэхэд хэцүү. Харин бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдал ноцтой сорил тулгарч буй нь тодорхой юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>