Олон улсын улс төрийн байдал нэг төвтэй бус эрчим хүчний ашиг сонирхлыг хамгаалах улс орны тоо улам нэмэгдэж байна. Цэргийн эсвэл үүнтэй ижил төстэй аргаар 21-р зууны асуудлыг шийдэх боломжгүй. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Жоржтаун дахь Вашингтоны их сургуульд үг хэлэхдээ ийнхүү мэдэгджээ. Манай улс төрийн томйч Виктор Еникеевын талбарыг хүргэе. Ухаантай хүн хатагтай Кондолиза Райсын хэлсэнтэй маргахгүй л болов уу. АНУ орчин үеийн хэрэгцээ, уриалгад нийцүүлэн гадаадын түншүүдтэйгээ хамтран ажиллах бодолтой байгааг сайшаан хүлээн авахаас өөр аргагүй юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хэлсэн үгэнд шинэ гэх зүйл зарчмын хувьд байхгүй байсаныг тэмдэглэх нь зүйтэй. Жорж Буш ерөнхийлөгчийн албан тушаалд улиран ажиллахдаа дэлхийн улс төрийн асуудлыг анд нөхөд, түншүүдтэй зөвлөлдөнө хэмээн амлаж байсан. Олон улсын талбарт АНУ нэг талыг барьсан алхамыг улам их шүүмжлэх болсны хариуд Цагаан ордон энэ талаар ярихаас өөр аргагүй болсон юм. Вашингтон олон улсын хамтын нийгэмлэгийн байр суурийг үл харгалзан НҮБ-ын дүрмийг зөрчиж эхлүүлсэн Иракийн эсрэг дайны жишээг хэлж болно. Сүүлийн хэдэн жил АНУ нэг талын амиа хичээсэн гадаад бодлогоосоо ангижирах бодолгүй байгаагаа харуулсан. Дэлхийд зонхилж байгаа үзэл санааг үл харгалзан Вашингтон Иракаас гарах хүсэлгүй байна. Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн бүрэлдэхүүн хэсгийг Польш, Чехид байрлуулах Пентагоны төлөвлөгөөтэй холбоотой нөхцөл байдлыг аваад үзье. Бүх Европын аюулгүй байдлын тухай ярьж байгаа хирнээ Вашингтон хоёр дурдсан оронтой яриа хэлэлцээ хийж байгаа учраас НАТО-ийн гишүүн ихэнх орон энэ асуудлыг олон талын оролцоотойгоор шийдэхийг Вашингтонд уриалж байгаа билээ. Энэ салбарт олон талын олон улсын хамтын ажиллагааны тухай Оросын саналыг АНУ мөн л үл хайхарч байна. Зэвсэглэллээр хөөцөлдөхийг хязгаарлах, зэвсэг хураах, сансрын уудмыг цэрэгжүүлэхгүй байх зэрэг бусад асуудлаар Вашингтон амиа хичээсэн, нэг талыг барьсан байр суурьтай байна. Сансрын уудамд зэвсэглэллээр хөөцөлдөхөөс урьдчилан сэргийлэх тухай гэрээ байгуулах Орос, Хятадын саналыг Цагаан ордны албан ёсны төлөөлөгч өнөөдөрхөн үгүйсгэлээ. Женевт болж байгаа зэвсэг хураах тухай бага хуралд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үг хэлсэн юм. Пуужингийн довтолгооноос хамгаалах дэлхийн систем байгуулахад АНУ гараа уясан чигтээ байх зорилготой байгаа нь хэнд ч нууц биш билээ. Ертөнц нэг төвтэй бус олон туйлтай болж байгааг хүлээн зөвшөөрөх нь хангалтгүй бөгөөд зохих ёсоор бие авч явах хэрэгтэй.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>