Эрх чөлөөгүй байснаас эрх чөлөөтэй нь дээр. Оросын гол чиглүүлэгч засгийн газрын дэд сайд Дмитрий Медведев ийнхүү томъёoллоо. Шилдэг бизнес эрхлэгчид, төр засгийн төлөөлөгчид оролцож байгаа Красноярскт болж буй форумд тэрээр улс орны ойрын жилүүдийн хөгжлийн хөтөлбөрийг танилцуулав. Ерөнхийлөгчий сонгуульд ялалт байгуулбал энэ нь нийгмийн хөгжлийн загвар байх болно гэж улс төрийн тоймч Константин Гарибов тэмдэглэв. Дмитрий Медведевийн үзэж байгаагаар улс орны хөгжил бизнесийн нөхцөл, хүмүүсээс бүхэлдээ хамаардаг. Төр засгийн заавар тушаалын оронд хувийн санаачлага байгаа тохиолдолд бизнес цэцэглэн хөгжинө. Орос улсын дэлхийд эзлэх байр суурийг бэхжүүлэх, дэлхийн асуудлаарх хариуцлагыг дэшлүүлэхэд төр засаг хүний, эдийн засаг, бизнесийн эрх чөлөө үүнээс хүртэж буй ашиг тусыг захиран зарцуулах явдлыг дэмжих ёстой. Орос улсын хөгжлийн энэ философийг Д.Медведев тодорхой үүсгэл дээр боловсруулсан. Энэ нь хуульд тулгуурлан хувийн өмчийг хүндлэх нь төрийн тэргүүн зорилтын нэг байх ёстой. Энэ нь хөдөө аж ахуйн үйл ажиллагааны эхлэлийн хүлээн зөвшөөрөх бус мэдэгдлийн зарчим байх ёстой. Энэ нь эдийн засагт захиргааны саад тотгорыг эрс бууруулах, хувийн салбарыг дэмжихэд татварын орчныг либералчлахыг хэлнэ. Бизнесийн эрх чөлөө гэдэг нь юуны түрүүнд томоохон дэд бүтэц, инноваци болон үндэсний хэмжээний хөрөнгө оруулалтын төслийг амжилттай хэрэгжүүлэхийг хэлнэ. Энэ философийг хэрэгжүүлэхэд улс оронд бүхий л бололцоо байгаа гэж Д.Медведев үзэж байна. «Гадаад донсолгоонд жинхнээсээ тогтвортой байж чадах нийгмийг цогцлуулах, эдийн засаг, технологи, оросын ард түмний амьдралыг дээшлүүлэхэд өнөөдөр бидний хуримтлуулсан хөгжлийн боломжийг алдах, ашиглахгүй байх нь ёс суртахуунд үл нийцэхээс гадна мулгуу хэрэг болно. Бидэнд бүгд байна хамгийн гол үнэт зүйл хүмүүс бидэнд байна» гэж Д.Медведев хэллээ. Оросын эдийн зэсгийн нээлттэй байдал нэмэгдэж байгаа нь гарцаагүй таатай хэрэг. Энэ нь их ашиг авчрахын зэрэгцээ эрсдэл дагуулж байна. Дэлхийн санхүүгийн зах зээлд сүүлд гарсан донсолгоонд энэ тодорхой байсан. Орос улс бие даасан хүчирхэг хирнээ санхүүгийн нээлттэй системийг цогцлуулах ёстой гэж Д.Медведев үүнтэй холбогдуулан хэллээ. Энэ нь улс орны хөгжлий аюулгүй байдлын баталгаа болж, бүхэлдээ дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм. Өнөө үед санхүүгийн ертөнцөд валютын үндсэн нөөцийг эргэн харж байна. Орос улс үүнийг ашиглаж, дэлхийн санхүүгийн томоохон төвүүдийн нэг болох ёстой гэдэгт Орос улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч итгэлтэй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>