Төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ хугацаанд сүүлчийн удаа сэтгүүлчидтэй ийнхүү уулзаж байна. Хэвлэлийн бага хурал 4 цаг гаруй үргэлжилж дээд амжилт тогтоов. Төрийн тэргүүнд 80 орчим асуулт тавьсан. В.Путин ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын гол амжилт нь эдийн засгийн өсөлт хэмээн хэллээ. Орос улс зах зээлийн шинэ бааз сууринд үндэслэсэн эдийн засгийн тулгуур үндсийг цогцлуулж, дэлхийн эдийн засгийн тэргүүлэгчдийн нэг болж байна. Орос улсад өнгөрсөн жил 82 тэрбум гаруй долларын гадаадын хувийн хөрөнгө орсон тухай В.Путин анхаарууллаа. Гадаадын олон бизнес эрхлэгч оросын эдийн засгийг хөгжүүлэхэд оролцох байр суурьтай байгааг илтгэж байна. ОХУ өрнөдөд худалдаагаа өргөжүүлэхийг зориогүй. Харин эсрэгээр Оросын нутаг гадаад бодлого, эдийн засгийн асуудлаар хамтран ажиллах хүсэлтэй хүмүүст Орос улс нээлттэй юм. Бүгд манайд ажиллахыг хүсч байна. Хувийн салбарт 82 тэрбум долларын хөрөнгө оруулсан нь үнэт цаасны хөрөнгө оруулалт биш юм. Ихэнх нь оросын эдийн засагт шууд оруулж байгаа хөрөнгө юм. Оросын төр засаг тогтвортой, эдийн засаг нээлттэй байгаа тохиолдолд өөрийн хүчиндээ итгэлтэй байгаагийн илрэл хэмээн В.Путин хэллээ. Дэлхийд гол тогтворжуулах хүчин зүйл болоод байгаа Орос, Хятад улсын хооронд итгэлтэй харилцаа тогсонд оросын ерөнхийлөгч сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа онцгой анхаарал хандуулав. «Хятад улс бол хамтын ажиллагаа нь хамгийн итгэлтэй, олон жилээр магадгүй 10 жилээр урьтаж тооцсон цөөн орны нэг юм. Хоёр орны хооронд тогтсон ийм өндөр итгэлцлийг хэвээр хадгалж юуны түрүүнд эдийн засгийн талбарт шинээр амжилт гаргана гэдэгт би эргэлзэхгүй байна» гэлээ.Оросын болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид Орос улс болон хойд Америкт сонгууль болсны дараа хоёр орны харилцаа хэрхэн өрнөх тухайд онцгой анхаарал хандуулж байв. Орос, АНУ-ын үндсэн ашиг сонирхол хоёр орны удирдлагыг нааштай багаар бодоход түншийн яриа хэлэлцээг хөгжүүлэхэд хүргэх нь гарцаагүй гэж В.Путин итгэлтэй байна. Орос, АНУ олон улсын терроризм, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг асуудлыг хамтдаа шийдэхээс өөр аргагүй.
Н: Орос улс хэзээ ч бусад оронтой сөргөлдөхгүй бөгөөд олон улсын талбарт өөрийн ашиг сонирхолоо хамгаална гэж В.Путин хэллээ. «Манай үндсэн зорилт бол дотоодын хөгжил, улс орны нийгмийн болон эдийн засгийн асуудылг шийдэх явдал юм. Бид эргэн тойрондоо таатай гадаад орчныг бүрүдүүлэхийг хүсч байна. Бид бүх түншүүдтэйгээ түншийн, холбооны, стратегийн харилцаагаа хөгжүүлэх бодолтой байна. Ямар ч асуудлыг сөргөлдөөнд хүргэх бодолгүй байна. Харин эдийн засаг, цэргийн салбарын тухайд үндэсний ашиг сонирхолоо илүү тууштай хамгаалах шаардлагатай байна» гэж оросын тэргүүн тэмдэглэллээ. Орос улс гадаад дахь цэргийн баазаа татан буулгаж, хэнд ч халдан довтлох бодолгүй бөгөөд олон улсын гэрээг чанд биелүүлэх бодолтой байна. Бусад орон ч Орос улс халдан түрэмгийлнэ хэмээн айж түгших хэрэггүй юм. Орос улсад халдан түрэмгийлэх бодол байхгүй бөгөөд ийм байдал байх ёсгүй гэж төрийн тэргүүн хэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>