Foto http://news.flexcom.ru“Хөршөө сонгодоггүй” гэсэн оросын мэргэн үг байдаг. Харин монголчууд “өрх нэг санаатай, хөршүүд нэг зорилготой” гэж яридаг. Энэ бол Орос, Монгол хөршүүд юм. Манай хоёр орон, ард түмэн хаяа дэрлэн оршин суудаг төдийгүй сүүлийн 90 жил Монгол Улсыг хөгжүүлж, сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн найрамдал, хамтын ажиллагааны түүхийг хөгжүүлж байна. Хоёр ард түмний хамтын ажиллагаанд сэтгэл хөдөлгөсөн, сайхан үе олон тохиож байсан. 1990-ээд онд төвөгтэй үе ч тохиож байсан. Орос, Монгол Улсын харилцааны ээдрээтэй үе ард хоцорсон гэдэгт итгэлтэй байдаг. Бид “орос-монголын хамтын ажиллагааны хэтийн төлөв, уламжлал” шинэ цуврал эхэлж байна. Оросын шинжлэх ухаан академийн дорно дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэд эрдэмтэн Елена Бойковаг микрофоны өмнө урьяа.
«Түүхэнд “цагаан толбо” гэж байхгүй. Бид зөвхөн баримтанд тулгуурлана. Монгол Улсад 1921 оны 7-р сард гарсан хувьсгалын дүнд төрийн эрхэнд Бодоо тэргүүтэй Монгол ардын нам гарсан билээ. Монголын шинэ удирдлага юуны түрүүнд ЗХУ, гадаадын орнуудтай хамтын ажиллагаагаа бүрэн хөгжүүлэхэд саад тотгор болж байсан эдийн засгийн хэд хэдэн асуудлтай тулгарсан юм. Тухайн үед тус улсад зээл санхүүгийн байгууллага, үндэсний валют гэж байхгүй, хаант Орос улстай гарын үсэг зурсан концессийн тухай гэрээ л байв. Монголын төлөөлөгчид эдийн засаг, улс төрийн энэ чухал асуудлыг шийдэхээр 1921 оны 10-р сард Москваг зорьсон. Төлөөлөгчдийг Монгол ардын намын төв хорооны дарга, сангийн сайд Данзан, ерөнхий командлагч, цэргийн сайд Сүхбаатар нар ахалж байв. Оросын дээд удирдлага Монголын төлөөлөгчдийн айлчлалд ихээхэн анхаарал хандуулсан. Яриа хэлэлцээ бараг 10 хоног үргэлжилж, 11-р сарын 5-нд ЗСБНХУ болон Монголын ардын засгийн газрын хооронд хоёр орны найрамдалт харилцаа тогтоох тухай гэрээнд 11-р сарын 5-нд гарын үсэг зурсан юм. ЗСБНХУ-ын засгийн газар Монголын хууль ёсны ардын засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн цорын ганц улс бөгөөд Монгол улс ЗСБНХУ-ын засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн юм. Талууд дипломат болон консулын харилцаа тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчдөө солилцохоор тохиролцсон байна. Энэ гэрээнд тулгуурлан хаант Орос улсын засаг болон Монголын автономитын засгийн хооронд байгуулсан урьдын гэрээг хүчингүйд тооцож, хаант Орос улсад Монголын төлөх ёстой өрийг цайруулжээ. Манай улс монголын нутагт байсан Оросын эзэнт гүрний өмчийг үнэ төлбөргүй монголын талд шилжүүлсэн. Гэрээг хэрэгжүүлэхэд талуудад амаргүй байсан гэж Елена Бойкова ярилаа. Эдийн засгийн бэрхшээлтэй асуудалтай тулгарч байсан. Тухайлбал зарим асуудлаар талуудын байр суурь өөр байсан юм. Тухайн үед Орос орны байдал их хүнд байсан. Иргэний дайн дуусч, сүйрэл, өлсгөлөнд нэрвэгдсэн байлаа. Зөвлөлт гүрний эхэн үеийн түүх болон 1921 он бол хамгийн хүнд жил байсан. Тэр жил Орос орон түлшний гүнзгий хямралд орсон байлаа. Гуравдугаар сарын 21-нд үйлдвэрлэл зогсож, үйлдвэрүүд үүд хаалгаа барьж байв. Дэлхийн 2-р дайны төгсгөлд буюу 1945 онд үйлдвэрлэлийн уналт тэр үеийнхтэй зүйрлэхээргүй бага байсан. Ийм нөхцөлд гэрээ, протоколын эдийн засгийн заалтыг бэлтгэх тун амаргүй байсан. Намын төв хорооны улс төрийн товчооны зээл болон санхүүгийн бусад зардлын талаар шийдвэр гаргах хэрэгтэй байсан. 1921 оны гэрээ бол монголын ард түмнийг хүндэтгэж, тэдэнд тусламж чин эрмлзлэлтэй байсны баталгаа юм. Энэ гэрээ орос-монголын харилцаа олон жил хөгжихөд хууль эрх зүйн үндэс болсон. Тиймээс Орос, Монгол Улс 2006 онд гэрээнд гарын үсэг зурсны 85 жилийн ойг өргөн тэмдэглэсэн юм. Өнгөрсөн зууны сүүлийн 20-30 жилд зөвлөлт-монголын харилцаа олон салбарт өргөжиж, бэхжиж байсан юм. Хэдэн жишээ дурдавал: Хоёр орны засгийн газар 1923 онд худалдааны анхны гэрээнд гарын үсэг зурсан байна. Монгол улсын зах зээлд зөвлөлтийн бараа нэмэгдэж, дараа дараагийн жилүүдэд хятадын пүүс компанийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөж, монголын зах зээлээс шахан гаргажээ. Харин 1924 онд ЗХУ-ын засгийн газар БНМАУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг харгалзан Монгол Улсад өөрийн нутгаар дамжуулан импортын бүтээгдэхүүнийг тээвэрлэх эрх олгосон юм. Тэр ондооо ЗХУ-ын төр засаг монголын засгийн газрын хүсэлтээр Монгол банкны үнэт цаасны эхлэлд худалдаа аж үйлдвэрийн банк байгуулахад тусламж үзүүлжээ. Тус банк улс орны банкны үндсэн үйл ажиллагааг явуулах болсон юм. Мөн тэр жилүүдэд Монгол Улсын үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд ЗХУ асар их дэмжлэг үзүүлж эхэлснийг энд онцгойлон тэмдэглэх хэрэгтэй: Энэ бол дараагийн ярилцлагын сэдэв байна."

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>