Оросын болон гадаадын шинжээчид Төрийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгийг хэлэлцсээр байна. Улс орны амьдралыг сайжруулах зорилт дэвшүүлжээ. Улс орны улс төрийн системийн салшгүй хэсэг байх ёстой иргэний нийгэм, бизнес, төрийн нэгдсэн хүчээр энэ зорилтод хүрэх боломжтой гэж ерөнхийлөгч В.Путин мэдэгдсэн юм. «Орчин үеийн хүний манай хэдэн сая иргэдийн хувийн эрх чөлөө, нийгмийн шударга ёсны төлөөх эрмэлзлэлээр оросын улс төрийн системийн ирээдүйг тодорхойлно гэж ерөнхийлөгч хэллээ. Энд жилээр ажлыг тооцсон байгаа. Оросын олон намын системийг хөгжүүлэх, олон нийтийн танхим, хүний эрхийн асуудал хариуцсан төрийн бус байгууллагын үүргийг дээшлүүлэх замаар иргэний соёлыг хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаар энэ бүхэн зайлшгүй үргэлжилнэ гэж В.Путин хэллээ. Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар улс орныг тогтвортой хөгжүүлэх, улс үндэстний нэгдэл, Орос улсын ирээдүйн асар их хариуцлага улс төрийн намуудын нуруун дээр байна. Улс төрийн дайсагнах, мөн намуудын хооронд үл шийдвэрлэгдэх зөрчил байсан ч, тэд улс орныг эмх замбараагүй байдлын ирмэгт хүргэж болохгүй хэмээн В.Путин анхаарууллаа. Хариуцлагагүй худал яриа, дотоодын улс төрийн тэмцэлд хөндлөнгөөс оролцох, гадаадын тусламжийг ашиглан нийгмийг бутаргах гэсэн зарим нэг хүчний оролдлогыг ерөнхийлөгч ёс суртахуунгүй төдийгүй хууль бус хэмээн нэрлэжээ. Энэ мэт оролдлого н.ь манай ард түмний нэр хүндийг унагаж, ардчилсан улсыг сулруулж байна. «Ямар ч санал зөрөлдөөнтэй байсан улс орны нийгмийн бүх хүчин хэвийн гэхдээ амьдралын чухал зарчмаар ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл Орос улс болоод иргэн хүнд, Орос улсын үндэсний ашиг сонирхол, иргэн бүрийн аюулгүй байдал сайн сайхан байдалд хор хохирол учруулах ёсгүй» гэж В.Путин тэмдэглэллээ. Орос улсын улс төрийн систем үндэсний улс төрийн соёлд нийцэхээс гадна үүнтэй зэрэгцэн хөгжих ёстой. Тэгвэл нэгэн зэрэг уян хатан, тогтвортой байна гэдэгт ОХУ-ын ерөнхийлөгч итгэлтэй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>