Орос улсын ойн аж ахуйд ойрын үед дорвитой өөрчлөлт гарна. Энэ салбараыг 2020 он хүртэл хөгжүүлэх стратегийг хагас жилийн дотор боловсруулахаар төлөвлөж байна. Энэ стратеги модны гүн гүнзгий боловсруулах асуудлыг шийдэхэд чиглэж байна. Стратегийг хэрэгжүүлснээр 2020 онд боловсруулаагүй ойн экспротыг бууруулж, гадаадаас импортоор авах гүн боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээг багасгана. Орос улсад дэлхийн ойн нөөцийн дөрөвний нэг нь ногддог. Харин энэ салбар нийт боломжийнхоо ердөө 22 хувийг ашиглаж байна. Ой боловсруулах салбарт хөрөнгө оруулалтын томоохон хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх хөгжлийн шинэ стратеги нь энэ байдлыг өөрчилнө. Эдгээр төслийн ихэнх нь тэргүүн зэргийн төслийн жагсаалтад багтах учраас хөрөнгө оруулалтын сан, эсвэл хөгжлийн банкнаас нэмэлт санхүүжилт авах юм. Ойн салбарыг хөгжүүлэх стратеги нь дотоодын ойн боловсруулах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Ингэснээр ойн салбараас авах татвар 2020 онд 3 дахин, нэг шоо метр ойгоос олох орлого мөн нэмэгдэнэ. ОХУ-ын ойн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэхэд 44 тэрбум долларын хөрөнгө оруулна. Хөрөнгийн зарим хэсгийг ашигтай нөхцөл санал болгосон хувийн бизнесээс бүрдүүлнэ гэж Улсын ойн аж ахуйн агентлагийн тэргүүн Валерий Рошупин хэллээ. Тэр хэлэхдээ: «Нэгдүгээрт ой боловсруулах төсөл нь 300 сая рублээс багагүй байх ёстой. Хоердугаарт тухайн төсөл нутаг дэвсгэртээ тэргүүн зэргийн ач холбогдолтой байвал ойн сангаас дуудлага худалдаа явуулалгүй төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө хуваарилах буюу хамгийн доод хэмжээний үнийн хагастай тэнцэх хөрөнгө өгч болно. Энэ бол маш том давуу тал бөгөөд үүн дээр нэмээд орон нутгийн татварын хөнгөлөлт үзүүлэх юм” гэлээ. Одоогийн байдлаар тэргүүн зэргийн ач холбогдолтой төслийн жагсаалтад багтах боломжтой ойн салбарт хэрэгжүүлэх 76 төслийг судалж байна. Тухайлбал: Свердловск мужид мод бэлтгэх үйлдвэр, Смоленскт модон хавтан бэлтгэх үйлдвэр байгуулах гэж байна. Харин Красноярск мужид эсэж-цаасны 2 үйлдвэр, мөн банзны үйлдвэрийг тус тус барина. Хойд баруун улсын тойрог ойг гүнзгий боловсруулах чиглэлд тэргүүлж байна. Ойрын үед тус салбарын байдал өөрчлөгдөж магадгүй. Энэ нь мужийн захирагч нарын ажлаас ихээхэн хамаарна.Тухайлбал дотоодын болон гадаадын томоохон хөрөнгө оруулагчдыг сонирхолыг энэ салбарт татах тэдний ур чадвараас ихээхэн шалтгаална. Валерий Рошупины хэлснээр боловсруулаагүй модны экспорт өнгөрсөн жил 50 сая шоо метрээс давжээ. Харин 2009 онд гаалийн шинэ татвар үйлчилснээр боловсруулаагүй мод экспортлоход ашиггүй болно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>