Foto http://www.d-pils.lv/newsНҮБ 2008 оныг төмсний жил болгон зарлаллаа. Энэ их ургац өгдөг ургамалд олны анхаарлыг хандуулснаар дэлхийд ядуурлыг үндсээр нь устгахад тус болно гэж НҮБ-ын шинжээчид үзэж байна. Баруун Сибирийн Мариинск хотын оршин суугчид төмсний жилд зориулж хөшөө хүртэл босгохоор шийджээ. Эндхийн аж ахуй төмсний ургацаар дэлхийд дээд амжилт тогтоосон юм гэж нутгийн засаг захиргааны хэвлэлийн төлөөлөгч Елена Пьянкина ярьж байна.“Красный Перекоп” аж ахуйн хэсэг Анна Юткины удирдлаган дор 1939 онд нэг га талбайгаас 1217 центнер төмс хурааж, дэлхийн тариаланчдыг уриалан дуудсан юм. Америкт нэг га газраас 1100 центнер төмс хураасан дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна” гэлээ. Энэ аж ахуйд төмс хураах үнэмлэхүй дээд амжилт тогтоосон юм. Дэлхийн 2-р дайны үеэр нэг га газраас 1331 центнер төмс хураасан байна. Дайны жилүүдэд энэ дээд амжилтыг бүртгэж авахтай манатай байлаа.Нутгийн ардын уран бүтээлч Александр Панов төмсни хөшөө босгох төсөл боловсруулсан тухай Елена Пьянкина ярьж байна:”Хөшөөний санаа нь хагалсан газраас ил гарсан төмсний булцуй байна. Нэг метр гаруй өндөр хөшөөг босгоход боржгино чулуу ашиглана”. Хөшөөг хотын төв талбайн Соёлын ордны өмнө 2008 онд босгох юм. Үүнд орон нутгийн төсвөөс ганц ч зоос зарцуулахгүй, дэлхий даяар цуглуулсан мөнгөөр босгоно.Төмсний хөшөө босгоно гэдэгт Мариинскийн оршин суугчдаас хэн нь ч эргэлзэхгүй байгаа. Магадгүй шинэ уламжлал бий болж болно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>