Үндэсний компаниудын нэр тэмдэг буюу брэндийг гаргасантай шууд холбоотойгоор оросын эдийн засгийн өрсөлдөх чадвар дэлхийн зах зээлд нэмэгдсэн байна. Оросын үйлдвэрлэгчдийн бараа, үйлчилгээний нэр хүндийг дээшлүүлэх үр нөлөөтэй аргын нэг нь олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, ярмагт оролцох явдал юм. Оросын компаниуд 2008 онд дэлхийн тэргүүлэгч компаниудын оролцдог нилээд томоохон үзэсгэлэнд оролцохоор төлөвлөж байна. Гадаадад бүтээгдэхүүнээ гаргахад төрөөс дотоодын бизнесийг дэмжиж байна. Үүнд янз бүрийн хэрэгсэл ашиглаж байгаа. Нэгдүгээрт олон улсын үзэсгэлэн, ярмагт оролцоход компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Одоогийн байдлаар гадаадын 20-иод үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ үзүүлэхэд байгууллгуудад санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Санхүүжилтээс гадна анхаарах зүйл байна. Үзэсгэлэнд тавьж байгаа бараа бүтээгдэхүүний үндэсний чанарын стандарт олон улсынхтай нийцэх ёстой. Эдгээр стандартыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь төрөөс дэмжлэг үзүүлэх бас нэг чиглэл юм хэмээн Худалдаа эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгч Артем Шадрин хэллээ.”Тухайлбал Оросын хүнсний бүтээгдэхүүн зэрэг экологийн цэвэр бүтээгдэхүүний нэр тэмдгийг гадаадын зах зээлд гаргахад энэ нь чухал юм. Оросын программ хангамжийн нэр тэмдэг буюу брэнд их хэтийн төлөвтэй юм. Өнөө үед бүрэн өрсөлдөх чадвартай, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд бий болсон. Тухайлбал “Касперского лаборатори” компани Германы вирусын эсрэг программын зах зээлийн 40 орчим хувийг эзэлдэг. Оффшор программ хангамжийн экспортлогчид байна”гэж Артем Шадрин хэллээ. Өнөөгийн байдлаар зүүн Өмнөд Азийн орнууд оросын бүтээгдэхүүнийг ихээхэн сонирхож байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. “Экспоцентр” Оросын томоохон үзэсгэлэнгийн цогцолборын төлөөлөгч Владимир Губернаторов ярьж байна: “Оросын теле харилцаа холбооны зах зээл, мөн дээд зэргийн технологийн компаниуд Хятадын Шень Ченийн эдийн засгийн чөлөөт бүст улсын дэмжлэгээр болж байгаа дээд зэргийн технологийн үзэсгэлэнд амжилттай оролцож байна. “Экспоцентр”-ийн ажлын хүрээнд бид Зүүн Европт томоохонд орох “Химия” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж, Зүүн Өмнөд Азийн үзэсгэлэнгийн зохион байгуулагчидтай хамтран ажиллаж байна. Тухайлбал Шанхайд болсон химийн үзэсгэлэнд “Нефтемаш”, “Русская садовая компания”, “Трансхимэкспо”,”Березниковский содовый завод” байгууллагууд оролцсон” гэлээ. Дотоодын комапаниудыг үзэсгэлэнд оролцуулахад төрөөс цаашид дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр оросын нэр тэмдгийг дэлхийн зах зээлд амжилттай гаргах боломж бүрдэнэ.

<сонсох>